Morgan Stanley:

Энэ баасан гарагт гарах АНУ-ын ажилгүйдлийн мэдээ 426к гарах таамагтай байгаа ч биднийхээр бол ердөө 260к гарах байх гэж бодож байна гэжээ.

Энэ лхагва гарагт ADP nonfarm мэдээ 405к гарах байснаас 807к болж гарсан нь баасан гарагийн мэдээ таамаглаж байснаас илүү сайн гарах нөхцөл болж өгөх юм. Өмнө гарсан Холбооны нөөцийн сангийн мэдэгдэл болон бондын өгөөж зэргээс харахад ам.доллар нилээд чангарах ёстой байтал хангалттай хэмжээнд биш байгаа нь зах зээл өөр бодолтой байгааг харуулж байна. АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдлаас харахад ажлын байр олноор нээгдэж ажиллах хүчний дутагдал үүсэж ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт багасаж иргэдийн эдийн засагтаа итгэх итгэл нэмэгдэж байгаа ч өчигдөр гарсан ISM 67.00 гарах ёстой байсан ч 62.00 болж буурсан энэ удаагийн ажилгүйдлийн мэдээ төдийлөн сайн гарахгүй байх магадлалыг нэмэгдүүлж байна.

400к орчимд гарвал ам.доллар зохих хэмжээнд чангарах ч энэ удаан үргэлжлэхгүй байх магадлалтай юм. Таамагласнаас нилээд өндөр тоо гарч байж зохих хэмжээний импактыг өгөх ёстой билээ.

м