Орос улсыг олон улсын төлбөр тооцооны SWIFT системээс гаргахаар Европын Холбоо ярьж байна. SWIFT системийн зүгээс өөрийн сүлжээнээс ОХУ-ыг гаргавал тус улстай төлбөр тооцооны асуудал ихээхэн хүндрэлтэй болж ирнэ. (Монгол улсад ч хүндрэлтэй болж магадгүй) SWIFT системийн зүгээс сүлжээнээс гаргаагүй ч бусад улс тус сүлжээг ашиглаж төлбөр тооцоо хийхээс татгалзах хувилбар бас яригдаж байна. Энэ асуудлаар олон улсын Сангийн сайд нар хэлцэл хийнэ.

“Бид Оросыг доллараар, еврогоор, фунтээр, иенээр ч төлбөр тооцоо хийх боломжгүй болгоно. Дэлхийн эдийн засаг санхүүгээс тусгаарлана” гэж мэдэгдсэн. Ингэснээр Оросын томоохон бизнесүүд үйл ажиллагаа явуулахад туйлын хүндрэлтэй болох юм. Гэвч энэ нь Хятад Энэтхэг зэрэг холбоотой буюу дундыг барьсан улстай төлбөр тооцооны өөр системийг нэвтрүүлэх, криптог төлбөр тооцоондоо нэвтрүүлэх зэрэг өөр арга замд түлхэж байгаа хэрэг юм. Украйн улс нь крипто эзэмшигч иргэдийн тоогоор дэлхийд тэргүүлж байгаа ба дүрвэн гарах үед хөрөнгөө авч гарах хамгийн найдвартай хэрэгсэл байж болох юм.

Russia's central bank is proposing a ban on the use and mining of crypto |  Euronews