BNP: Холбооны нөөцийн сан энэ жилийн хувьд дахин 7 удаа уулзалт хийх ба уулзалт бүрт бодлогын хүүг нэмэгдүүлэх магадлал ихсэж байна. Энэ жилийн хувьд хамгийн багадаа 150 пунктээр нэмэгдүүлж болзошгүй юм. Улирал тутамд 100 пунктээр нэмэгдүүлэх ч боломж бий.

NOMURA:

Бид Холбооны нөөцийн санг 3-р сард болох уулзалтаар 25 пунктээр бодлогын хүүг өсгөнө гэж таамаглаж байснаас 50 пункт болгон нэмэгдүүж байна. Дараа нь 5,6,7 сар тус бүрд 25 пунктээр нэмэгдүүлэх боломжтой

Bank of America:

Сая болсон уулзалтаас харахад Холбооны нөөцийн сан зах зээлийн хүлээлтээс илүүтэйгээр ам.долларыг чангаруулах сонирхолтой байна гэжээ.