ОХУ-Украйны зэвсэгт мөргөлдөөн дэлхийн эдийн засагт дараах 5 шууд нөлөөг бий болгожээ. 1. Эрчим хүч газрын тос байгалийн хийн салбар хамгийн эхний бөгөөд хүнд цохилтыг авсан. 2. Хүнсний салбарт буюу улаанбуудай эрдэнэ шиш зэрэгт хүчтэй цохилт авсан, хориг арга хэмжээтэй холбоотойгоор бусад хүнсний үнэ ч нэмэгдсэн. 3. Түүхий эд металын үнэ огцом өсөж никель зэргийг арилжааг биржүүд түр зогсоосон. 4. Эдийн засгийн гүнзгий хямрал ОХУ болон Украйнд удаан хугацаанд үргэлжилж бүс нутагтаа сөрөг нөлөөг үзүүлсээр байх болно. 5. Дэлхийн хэмжээнд тээвэр, хангамжийн угаасаа тааруу байсан нөхцөл байдлыг бүр хүндрүүлсэн. Гэхдээ үүнээс илүү муудахгүй байх гэж найдаж байна.

….-ны авралаар дайн зогслоо гэхэд цаашид энэ бүхэн яаж үргэлжлэх юм бол. Миний хувьд (Dana M. Peterson, The conference board) газрын тосоор жишээлсэн 1-р хувилбар бол 2022 оны 2-р улирлын эцэс гэхэд 105 ам.доллар орчимд тогтворжино. Хэрэв бүх юм “сайхан” байвал аажмаар унах боломжтой. 2-р хувилбар бол 2022 оны 2-р улирлын эцэс гэхэд 125 ам.доллар орчимд тогтворжиж аажмаар унана. 3-р хувилбар бол 150 орчимд 2022 оны 2-р улирлын эцэс гэхэд 125 ам.доллар орчимд тогтворжиж аажмаар унана.

Доорхи зурагт дайнаас үүдэлтэйгээр улсуудын дотоодын нийт бүтээгдэхүүнд хэрхэн сөрөг нөлөө үзүүлж байгааг харуулав