Долларын индекс 90.00-90.50 орчимд бэхжилт хийж байгаа билээ. Хөрөнгө оруулагчид инфляци, бондын өгөөж болон өнөөдөр шөнө болох Холбооны нөөцийн сангийн хурлаар бодлогын хүүг нэмэгдүүлэх эсэх асуудалд илүүтэй анхаарал тавьж байна. Шинжээчид энэ хурлаар бодлогын хүүг нэмэгдүүлэхгүй байх магадлал нэмэгдсэн гэж үзжээ. Хэрэв долларын индекс өсөлт үзүүлбэл 92.50 орчимд байх хүчтэй цэгийг шалгах боломжтой байна. Уналт үзүүлбэл 89.30-89.70 орчимд байх өмнөх хүчтэй дэмжих бүсийг шалгаж магадгүй юм