DBS:

АНУ-ын Холбооны нөөцийн сан сулруулах бодлогыг цуцалж бодлогын хүүг нэмэгдүүлж ам.долларыг чангаруулж эхлэх 5 шалтгаан бий гэж бид үзэж байна. Нэгдүгээрт 2021 он АНУ-ын 10 жилийн хугацаат бондын өгөөж 2% хүрнэ. Санхүүгийн нөхцөл байдал сайнгүй, зах зээлд стресс ихтэй, мөнгөний зах зээлд оролцогчдын тоо бага зэрэг эрсдлүүд байна. Хоёрдугаарт хөгжингүй улсуудад вакцинжуулалт сайн явж байгаа. АНУ гэхэд л 7 хоногт 10 сая тун хийж байгаа нь 7-р сар гэхэд 70% хүрч сүргийн дархлаа бий болгох боломжтой болно. Гуравдугаарт инфляци тааламжгүй хэмжээнд өсөж байгаа. 4.2% хүрсэн нь үл ойшоож боломгүй хэмжээ юм. Дөрөвдүгээрт хөдөлмөрийн зах зээл сэргэж эхэлсэн. Цар тахлын үеэр алдсан ажлын байрны 66%-ийг эргүүлэн олж авсан. Тавдугаарт бондын зах зээл оролцогчдын илүүдэлтэй байгаа. Бонд худалдан авахаа бууруулахад асуудалгүй. Эдгээр 5 шалтгааны улмаас Холбооны нөөцийн сан энэ жилийн эцсээр чангаруулах бодлогын талаар дуугарч эхлэх байх гэж найдаж байна гэжээ.

Ам.долларын индекс 90.40 орчимд 1 цагийн 100МА цэнхэр дундажийн доор тогтворжиж байна. Эндээс өсөлт гарвал 90.70 уналт гарвал 90.00 цэгүүдийг шалгах боломжтой юм