Нэгдсэн Үндэстний байгууллагаас явуулсан ОХУ-Украйны хэрэг явдалтай холбоотой асуудлыг хэлэлцэх үеэр улс орнууд сонирхолтой байр суурь илэрхийлсэн байна.

Хөгжиж буй орнуудад ардчилсан үзэл санаанаас илүү хоол хүнсний аюулгүй байдал айдас нийгмийг удирдаж байгааг онцлов. Өмнөд Америкт АНУ-г дэмжихгүй байгаа гэдгээ Путиныг шүүмжлэхээс зайлсхийх байдлаар илэрхийлж байна. Куба болон Венесуэл улсад илүүтэй тод ажиглагдаж байна.

Хятад улс ОХУ-т илт дургүйцэл илэрхийлэхгүй байна. ОХУ нь байгалийн хий, түлш, нүүрс зэргийг таатай үнэээр нийлүүлж байгаа нь эсэргүүцэл илэрхийлэх боломжийг бууруулж байна. Хятадын шийдвэр гаргах хүрээнийхэн хувийн (Хятад улсын) ашиг сонирхлыг илүүтэй харж байна

Арабын удирдагчид АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн жил Афганистаныг орхин гарсан, Иран улстай таагүй харьцаж байгаа, Йемен төвтэй Хути террористуудын довтолгоо пуужингийн цохилтод дорвитой хариу үйлдэл үзүүлж чадахгүй байгаа зэрэгт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж АНУ-ын улс төрийн тогтолцооны тогтвортой байдал, гадаад бодлогын уялдаа холбоо хэр бат бэх вэ гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. АНУ нь ойрын холбоотон болох Израйль улстай Ираны бүхий л боломжийг хаах гэж оролдож байгаа нь таатай зүйл биш юм гэжээ.

АНУ нь Энэхэгийн болон Номхон далайн улс орнууд Африкын улс орнуудад Хятадын нөлөөллийн эсрэг өөрсдийн улс төрийн, эдийн засгийн, цэрэг дайны аюулгүй байдлын баталгааг санал болгох ёстой гэжээ.

Нэгдсэн Үндэстний байгууллагын хурал дээр ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнд түдгэлзсэн орнуудыг буруутгахаас өмнө АНУ яагаад уг санал хураалтыг явуулахгүй байсан нь дээр гэж үзсэнийг тодруулах шаардлагатай. АНУ үнэхээр хууль ёсыг дээдэлдэг, ардчилсан, шударга үзэл баримтлалтай улс орон мөн үү гэдгийг тодруулах шаардлагатай

АНУ болон Европ (NATO) хатуу үнэнтэй нүүр тулах болно. Дипломат шугамаар ОХУ-ыг тусгаарлахыг зорьж байгаа ч бүрэн ганцаардуулж чадахгүй. Олон улс орон ОХУ-ын талд биш юмаа гэхэд Украйны талд биш байна.

Энэтхэг улс зэвсгийн худалдааны гол түнштэйгээ түнжин хагарахыг хүсэхгүй байна. Энэтхэгт Хятадын болон Пакистантай холбоотой хилийн маргаан зэрэг дуусгаагүй асуудал олон бий.