Та арилжааны данснаасаа зарлага гаргахдаа дараах зааврыг анхаарна уу!

Та арилжааны данснаасаа зарлага гаргахдаа төгрөг, ам.доллараар болон криптовалютаар зарлага гаргаж болно.

Хэрэв та арилжааны дансаа АМ.ДОЛЛАРААР ЗАРЛАГА ГАРГАХ

тохиолдолд Ажлын өдрүүдэд, ажлын цагаар зарлагын гүйлгээ хийгдэх бөгөөд банк хоорондын гүйлгээ 2-3 цаг, 16 цагаас өмнөх гүйлгээ тухайн өдөртөө, 16 цагаас хойших гүйлгээ дараагийн ажлын өдөр таны дансанд орох болно. 

Банк доторх ам.долларын зарлагын гүйлгээ 5 минутаас 2 цагийн дотор хийгдэх бөгөөд 18 цагаас хойших зарлагын хүсэлт дараагийн ажлын өдөр хийгдэнэ.

Хэрэв та арилжааны данснаасаа ТӨГРӨГӨӨР ЗАРЛАГА ГАРГАХ

тохиолдолд Ажлын өдрүүдэд ажлын цагаар зарлагын гүйлгээ хийгдэх бөгөөд 5 минутаас 2 цагийн дотор хийгдэнэ.  Гүйлгээний ханш нь Худалдаа хөгжил болон Хаан банкны ам.долларын тухайн үеийн  бэлэн бус авах ханшаар хөрвөж таны дансанд орох болно. Банк хоороны өндөр дүнтэй гүйлгээ 16 цаг хүртэл хийгдэнэ. Мөн 18 цагаас хойших зарлагын хүсэлт дараагийн ажлын өдөр хийгдэнэ.

Анхааруулга:

MGL FOREX нь гуравдагч этгээдийн дансруу зарлагын гүйлгээ хийхгүй. Зарлага гаргахдаа өөрийн баталгаат и-мэйл буюу MGL FOREX-Д бүртгүүлсэн албан ёсны и-мэйл хаягаас дараах маягтын мэдээллийг бүрэн агуулсан зарлага гаргах хүсэлтийг илгээнэ.

Жишээ:
 Б.БАТ миний 123456789 тоот арилжааны данснаас 200 ам.долларыг төгрөгт хөрвүүлэн миний эзэмжшдэг Хаан банкин дахь 50 1234 5678 тоот төгрөгийн дансанд шилжүүлж өгнө үү.

Крипто хэлбэрээр зарлага гаргах боломж

Та өөрийн данснаас крипто-хэлбэрээр гаргахдаа Форексийн дансны дугаар болон таны аливаа крипто валютын түрийвчний хаяг мөн утасны дугаар болон и-мэйл хаягаараа баталгаажуулсаны үндсэн дээр зарлага гаргах боломжтой. Зарлагын хүсэлтийг account@mglforex.mn хаягт илгээнэ.