Зэсийн ханш тонн тутамдаа 9200 ам доллар (нэг фунт нь 4.15) болж орж ирсэн нь ам.долларын чангарал болон зэсийн хамгийн том хэрэглэгч Хятад улс зэсийн худалдан авалтаа зогсоосонтой холбоотой байна. Хятад улс зэс төмрийн хүдэр хөнгөн цагаан зэрэг түүхий эдийн өндөр ханш тус улсын эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлж байгаа тул ханшийг буурч тогтворжих хүртэл дотоодын нөөцөө ашиглахаар шийдсэн байна. Хэрэв энэ байдал тодорхойгүй хугацаанд үргэлжилбэл тонн тутамд 8000 ам.доллар буюу фунт тутамд 4.00 орчимд орж ирэх нөхцөл үүсэж болох юм. Гэхдээ зэсийн ханшийн уналт удаан хугацаанд үргэлжлэх боломжгүй гэж шинжээчид үзжээ.