COMMERZ BANK

Зэсийн ханш өсөж бүх цагийн дээд ханш болох тонн тутамд 10747 ам.доллар хүрсэн байна. Цаашид өсөлтөө үргэлжлүүлбэл 10890 хүрэх боломжтой байна. 10747 орчимд богино хугацаанд бэхжилт хийж магадгүй бөгөөд 10-р сараас дараа оны эхэн гэхэд дахин хүчтэй өсөлт бий болгож 12300 хүрэх ч боломж бий. Уналт үүслээ гэхэд 10000 болон 10145 орчимд хүчтэй дэмжих бүс байгаа билээ. Гэвч эрэлтийн байдлыг харахад дунд хугацаандаа өсөлттэй байх магадлал илүү байна гэжээ.