Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 0.25% нэмэгдүүлж 0.50% болгосон билээ. Үүний дараа АНУ-ын Холбооны нөөцийн сангийн зарим гишүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлжээ.

Холбооны нөөцийн сан Barkin:

Хэрэв инфляци бууж байх ёстой газраа очихгүй бол бодлогын хүүг дараагийн удаа 0.50% нэмэгдүүлэхээс татгалзахгүй. 5-р сарын 4 өдөр болох ууллзалтаар 0.50% нэмэгдүүлэх магадлал 47% байна. АНУ нь инфляци болон ковидын хямралын дараах үеийн тодорхойгүй нөхцөл байдлын дунд тэнцвэрээ олохыг хичээж байна.

Холбооны нөөцийн сан Waller:

Эдийн засгийн чухал үзүүлэлтүүд биднийг 0.50% нэмэгдүүлэх ёстой гэж шаардаж байна. Гэхдээ бид дэлхий дахины улс төрийн нөхцөл байдлыг анзаарах ёстой. Ирэх уулзалт бүрт 0.25%-0.50% нэмэгдүүлэх шаардлагатай. Оросын өдүүлсэн хэрэг явдал АНУ-ын эдийн засгийн өсөлтөөс 0.05%-ийг хумсалжээ. Үүнээс үл хамаарах бодлогын хүү өндөр байх ёстой гэж би үзэж байна. Оны эцэс гэхэд 2.00%-2.25% хүрэх ёстой.

Холбооны нөөцийн сан Kashkari:

Инфляци бидний хүсэж байгаагаас хамаагүй өндөр байна. Тиймээс үүнийг тэнцвэржүүлэх ёстой