FITCH:

Бид Орос улсын зэрэглэлийг В болгон бууруулж байна. ОХУ-ын хийж буй үйлдэл нь макро хэмжээнд тогтворгүй байдал үүсгэж байна. Олон улсын зүгээс авсан хориг арга хэмжээнүүд нь тус улсын эдийн засагт хүчтэй нөлөөлж байгаа учир байдал цаашид ч хүндэрч магадгүй юм гэжээ.

Дэлхийн банк:

Бид Орос болон Беларуст явуулж байсан бүх үйл ажиллагаагаа зогсоож цаашид яамр нэг хөнгөлттэй зээл олгохгүй болсныг мэдэгдэе. Өмнөх зээлээ яаралтай төлж барагдуулна уу гэжээ.

MSCI:

Бид Оросын индексийг Emerging Market status байсныг Standalone Market status болголоо гэв

FTSE :

Английн хөрөнгийн биржийн индексээс Орос улсыг гаргаж байна

Moody’s:

Орос улсын үнэлгээг В3 болгож байна. Цаашид ч дахин буурах боломжтой гэв

Япон:

Японы компаниуд түүний дундаас Тоёота тус улсын байгаа салбар үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож байна. Мөн тус улсад машины дугуй нийлүүлэхийг зогсоож байна. Хонда машин болон мотоцикл нийлүүлэхийг зогсоож байна. Мазда сэлбэг хэрэгсэл нийлүүлэхээ зогсоож байна гэжээ.