Орос улс Украйнд суух дипломат ажилтнуудаа эргүүлэн татаж эхэлжээ. Энэ талаар Европын Холбооны дээгүүр албаны нэгэн “Европ хуучин Югаславын дайнаас хойш хамгийн их аюултай нөхцөл байдалд ороод байна. ОХУ нь Украйны хил дээр цэргээ бөөгнүүлсэн хэвээр байна. Цаг өнгөрөх тусам нөхцөл байдал улам дордсоор байна ” гэжээ. Хэдийгээр НАТО болон ОХУ хэлэлцээр хийж байгаа боловч өөрсдийн байр сууриа хамгаалсаар тодорхой шийдэлд хүрэхгүй байгаа билээ. 1-р сарын 17 өдөр ОХУ-ын цэргүүд Беларус улсын нутагт орж бөөгнөрөл үүсгэж эхэлсэн нь Украйныг бүслэх оролдлого байж болох юм. Гэхдээ үүнийг Беларус улс хамтарсан хээрийн сургуулль гэж тайлбарлажээ. Олон улсын мэргэжилтнүүд хэрэв ОХУ дайралт хийхэд бэлдэж байгаа бол хамгийн багадаа хэдэн долоо хоног эсвэл энэ өвөлдөө багтах учиртай гэжээ. Киев хотын засаг захиргаа бөмбөгдөлтөөс хамгаалах 5000 хоргодох байр бэлдэж эхэлсэн ч энэ нь тус хотын 3 сая хүнд хүрэлцэхгүй юм.

Уг мэдэлэлтэй холбоотойгоор ханшийн хөдөлгөөни идэвхжиж ам.доллар бага зэрэг чангарсан байна