Орос-АНУ-ын дээд хэмжээний уулзалтыг ОХУ-ын тал “маш амжилттай” боллоо гэж дүгнэсэн билээ. Путин Байден нар бараг 3 цаг ярилцсан байна. Уг ярилцлагын мөрөөр хоёр улсын гадаад харилцааны яамд дараагийн арга хэмжээг авахаар бэлдэж байна. Украйн, гадаад худалдаа, арктик дахь цэргийн болон иргэний үйл ажиллагааны идэвхжил, цөмийн чадамж зэрэг олон асуудлаар ярилцжээ.

Путин:
– Хоёр тал хязгаарын улаам шугамыг давсангүй. Байдан бол маш тэнцвэртэй бүтээлч хүн юм. Гэхдээ АНУ-ын тал харилцаа холбоогоо албаар муутгадагаа болих хэрэгтэй. АНУ-ын зүгээс энэ удаагийн ярилцлагад ямар нэг дарамт үзүүлсэн зүйл байсангүй. Яриа хөөрөө маш үр өгөөжтэй болж өнгөрлөө. Хоёр талын харилцан итгэлцэл сэргэнэ гэж найдаж байна. Харин хориг арга хэмжээний талаар хэлэхэд хэцүү байна гэжээ.

Байден:
– Бид зэвсгийн хяналтын талаар шинэ алхам хийх хэрэгтэй гэж санал нийллээ. Цахим халдлагын асуудлаар ч харилцан ойлголцолд хүрэх хэрэгтэй. Путин бол маш шулуун шударга хүн юм. Ярианы өнгө аяс эерэг сайхан болж өнгөрлөө. Хоёр улс “ялагчгүй цөмийн дайн” хэзээ ч хийж болохгүйг хүлээн зөвшөөрч байна. Вирусын эрин үед ОХУ-ын газрын тосны салбар ямар байгааг би Путинээс асуулаа гэжээ.

Уулзалтын үеэр зах зээлд ямар нэг хүчтэй хөдөлгөөн гараагүй ба харилцан яриа эерэг байсныг илтгэж орос рубль бага зэрэг чангарч USDRUB 71.50 хүрсэн байдалтай байна