ОХУ нь “нөхөрсөг” харилцаатай бус орнуудад нийлүүлж буй нефть шатахуун, байгалийн хийн төлбөрийг зөвхөн рублиэр авах болсноо зарлав. Үүнээс өмнөхөн өнөөх “нөхөрсөг” бус харилцаатай орнууд нь тус улсын хөрөнгийг царцаах, иргэд бизнесменүүдийн хувийн хөрөнгийг царцаах арга хэмжээ аваад байсан билээ. Байгалийн хийн нийлүүлэлтийг гэрээний дагуу нийлүүлж байгаа ч төрийн өмчийн Газпром компанийг гэрээндээ өөрчлөлт хийж рублиэр тооцоо хийхийг үүрэг болгожээ. Энэ шийдвэр нь рубльд эерэг нөлөө үзүүлж 5% өсөлт үзүүлж USDRUB 99.80 болсон байна.

АНУ-ын зүгээс шингэрүүлсэн байгалийн хийг нийлүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр байгалийн хийгээр Европ тив Орос улсаас хэт хамааралтай байдлыг бууруулна гэж үзэж байгаа юм. Мөн Орост нэмэлт арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж. ОХУ-ын хувьд Украйнд буй ажиллагааг төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа гээд бусад улсыг хөндлөнгөөс оролцохгүй байхыг хатуу анхааруулсаар байгаа билээ.