Орос Украйн цаашдын харилцаа ба эрчим хүчний салбарын нөхцөл байдал хэрхэн хамааралтай байхыг нарийн тооцоолох боломжгүй ч одоогийн нөхцөл байдал цаашид хэвээр үргэлжлэх нөхцөл байдал 75% магадлалтай байна гэж үзэж байна. Эрчим хүч, газрын тосны салбарт огцом өөрчлөлт гарахгүй ч байгалийн хий аажмаар өсөх шатандаа орно. Ази болон Европын хэмжээнд хийн эрэлт байнга нэмэгдэнэ. Гэхдээ өвлийн улирал хэр хүйтэн байхаас хамааралтай байх ба дулаан улиралд байгалийн хийнд үзүүлэх дарамт буурна

Эрчим хүчний зах зээл тогтворжиж 2022 оны туршид Европын хэрэглэгч нарт байгалийн хий хангаллтай хэмжээгээр нийлүүлнэ. Үнэ ханш нь 2021 оноос өмнөх хэмжээнд хүртэл буурч 25 евро/ мвц болох нөхцөл байдал намжих хувилбар 15% байна

ОХУ нь Европ руу хийж байгаа байгалийн хийн нийлүүлэлтийг зогсоосноор Европ хангамжийнхаа 1/3 хувийг алдаж үнэ нь төдий чинээгээр өсөлт үзүүлнэ. Ингэснээр 200 евро/мвц болж өсөх ба эрэлтийг бүрэн хангахад маш хүнд байх юм. Энэ хувилбар нь 5-10% магадлалтай байгаа ба ОХУ-ын эсрэг эдийн засгийн болрн улс төрийн хориг арга хэмжээ авсан тохиолдолд илүү өндөр магадлалтай болно.

ОХУ нь Европ руу нийлүүлдэг байгалийн хийг зогсоохоос гадна газрын тосны нийлүүлэлтээ ч зогсоох боломжтой. Ингэснээр газрын тосны ханш 100 ам.доллар/ баррель болж өсө ба бүх цаг үеийн дээд ханш болох 149 ам.доллар/ баррель ханшийг дахин шалгах магадлал нэмэгдэнэ. ОХУ нь байгалийн хий болон газрын тосыг Хятад улс руу нийлүүлж эхэлснээр ойрхи дорнодын газрын тос олборлогч орнуудад хүндрэл үүсэж ОПЕК бүлэг тогтворгүй болж болох юм.

Зураг дээр байгалийн хийн ханшийг Н4 цагаар харуулсан ба өсөлт үргэлжилбэл 5.00 ханшийг шалгах боломжтой бол уналт явсан тохиолдолд 3.5 ханшийг шалгах боломжтой байна.