Английн төв банкны Ерөнхийлөгч Bailey:

Их Британийн эдийн засгийн сэргэлт тэгш бус байна. Нийлүүлэлт тасалдаж байна. Цар тахлын өмнөх үеийн хэмжээндээ эргэж очих тооцоо 1-2 сараар хойшилж магадгүй. Мөнгөний бодлого тасалдаад байгаа клмпьюьерийн чип болон эрчим хүчний салбарт хэрэглэгдэх салхийг хангаж чадахгүй гэжээ

Европын төв банкны Ерөнхийлөгч Лагарде:

Ханган нийлүүлэлтийн шугам ачааллаа дийлэхгүй байна. Евро бүсийн эдийн засаг оны эцэс гэхэд цар тахлын өмнөх хэмжээнд хүрэх байх. Инфляци бидний зорилтот хэмжээнээс хол байна. Бид евро бүсийн цалин хөлсний өсөлтийг ажиглаж байгаа боловч сэргэх ямар нэг шинж алга гэжээ.

Японы төв банк Ерөнхийлөгч Күрода:

2022 оны эхээр бид цар тахлын өмнөх үед очиж магадгүй. Японы эдийн засгийн өсөлт АНУ болон Европынхоос илүү удааширалтай байна. Ирэх хэдэн сард нийлүүлэлтийн нөхцөл байдал сайжирч магадгүй. Гэхдээ эрэлт хүчтэй өсвөл нийлүүлэлт асуудалтай хэвээр байх болно. Одоо Хятад улсад болж байгаа зарим нэг хэрэг явдлаас (Evergrande гэх мэт) шалтгаалж санхүүгийн томоохон хямрал үүснэ гэж бодохгүй байна гэжээ.

АНУ-ын Холбооны нөөцийн сангийн Ерөнхийлөгч Powell:

АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 3-р улиралд бага зэрэг буурч магадгүй. Гэхдээ сайн хэвээр байгаа. Нийлүүлэлт сайжрахын хэрээр инфляцийн дарамт буурч дунд хэмжээнд очих байх. Гэхдээ бид инфляцийг бидний таамаглаж байснаас илүүгээр өсөх эсэхийг сайтар ажиглаж байгаа. Төв банкууд дижитал валютыг яаруулж байгаа бол бид тэгэхгүй гэжээ.

Powell
Kuroda
Lagarde