ING:

Өнгөрсөн долоо хоногт Английн төв банк зах зээлд гэнэтийн бэлэг барьж бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн. Ингэснээр энэ оны “төв банкуудын үдэшлэг” дуусгавар болж байна. Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч ирэх жил олон тооны төв банкууд бодлогын хүүгээ ямар нэг хэмжээгээр хөдөлгөх төлөвтэй байна. Энэ дундаас зах зээлийн анхаарлыг татаж байгаа нь АНУ-ын Холбооны нөөцийн сан бөгөөд тэд ирэх оны нэгдүгээр хагаст багтаан 4 эсвэл 5-р сарл бодлогын хүүгээ нэмэгдүүлэх өндөр магадлалтай болж байна.