Украйны Засгийн газрын зөвлөх:

Энэ баасан гараг манай улсын хувьд урт бөгөөд хүнд өдөр байх болно. Нийслэл хот Киевийг бид танк эсэргүүцэх буугаар зэвсэглэн хамгаалж байна. Удалгүй Оросын танкууд ирнэ гэдэгт итгэлтэй байна

Украйны Ерөнхийлөгч Зеленский:

Орос улсад авсан хориг арга хэмжээ хангалттай биш байна. Томоохон хориг арга хэмжээ авах нь тухайн улсад, Европт өөрт нь илүү хүнд тусна гэдгийг би ойлгож байна. Пуужингийн болон нисэх хүчний цохилт манай цэргийн байгууламжийг онилж байна. Зарим тохиолдолд иргэнийн байгууламжийг чиглэж байна. Иргэд хоргодох байранд метронд нуугджээ. Оросын танкаар дэмжүүлсэн хуурай замын цэргийн дайралтыг сааруулахын тулд бид зам гүүрийг дэлбэлсэн.

Баасан гарагт NATO яаралтай хуралдаан хийхээр болсон. NATO-ийн дүрэмд заасан 4-р заалт буюу нэг улсад учирсан гадны халдлагыг нэгдсэн хүчээр эсэргүүцэхийг Литва, Латви, Эстони, Польш дэмжиж гарын үсэг зураад байна. Хэдийгээр Украйн НАТО-гийн гишүүн биш ч энэхүү заалтыг хэрэгжүүлэхийг шаардаж байгаа аж. Хуралдаан манай цагаар 22:00 цагаас эхэлж магадгүй юм.

kyiv subway