Украйны ерөнхийлөгч Зеленский АНУ-ын ерөнхийлөгч Байдентай утсаар ярьж аюулгүй байдал, эдийн засаг, ОХУ-д тулган хүлээлгэж болох хориг арга хэмжээний талаар ярилцасан ба эсэст нь Байденийг Киев хотноо урьж нөхцөл байдлыг өөрийн нүдээр харж дайн үүсэх шаллтгаан байхгүй дэлхий нийтэд харуулж тогтвортой байдлыг авчрах хэрэгтэй гэжээ.

ОХУ-ын гадаад хэргийн сайд Лавров хэлсэн үгэндээ “манай цэргүүд өөрийн нутаг дэвсгэр цэргийн хээрийн сургууль хийгээд үндсэн бааз руугаа буцах гэж байна. Үүнийнг барууныхан дипломат дайн ялж Оросыг ухраасан мэтээр харуулах гэж оролдох нь хөөрхийлөлтэй ” гэжээ.

Украйны талаас ОХУ болон Европын Холбооны Аюулгүйн Зөвлөлийн гол гишүүдийг 48 цагийн дотор уулзалт хийхийг уриалжээ.