Холбооны нөөцийн сан бонд худалдан авалтыг сард 60 тэрбум доллароор бууруулах төлөвлөгөөгөө зарласнаар инфляцтай тэмцэх томоохон алхам хийлээ. Мөн 2021, 2022 оны инфляцын таамгаа өсгөж, ирэх оны ажилгүйдлийн түвшинг бууруулсан байна. Найдвартай ажлын байр болон өндөр инфляци нь Холбооны Нөөцийн сангийн албан тушаалтнуудыг ирэх онд бодлогын хүүгээ нэмэгдүүлэхийг илүүд үзхэд хүргэв. Нийт 18 бодлого боловсруулагчдаас 12 нь ирэх онд бодлогын хүүгээ гурван удаа өсгөх саналтай байгаа нь 9-р сараас хамаагүй түрэмгий байна.Мөнгөний бодлогоо чангалж байгаа нь долларт эерэг нөлөөтэй ч зах зээлд долларын индекс хүчтэй өсөлт үзүүлснийхээ дараа буцаж унаад байгаа нь мөнгөний бодлогын шийдвэрийн дараах J.Powell-ийн хэвлэлийн бага хурал дээр инфляц болон хөдөлмөрийн зах зээлийн талаар хэлсэн үгнээс болсон гэж үзэж байна.ХНС-ын дарга Жером Пауэлл ХНС-ын хурлын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр хүүг буцаан өндөр түвшинд хүргэхэд нэлээдгүй хугацаа шаардлагатай бололтой, ХНС өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд таарсан бодлого боловсруулахад анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж мэдэгдэв.J.Powell“Бид omicron-ны талаарх хараахан сайн мэдээлэлгүй байна.””Ажиллах хүчний оролцоо сэтгэл дундуур хэвээр байна.””Бодит байдал дээр бидэнд ажиллах хүчний хүчтэй оролцоо хараахан байхгүй байгаа бөгөөд хэсэг хугацааны дараа ч байхгүй байж магадгүй. Инфляц зорилтот түвшнээс хамаагүй дээгүүр байгаа тул бид одоогийн нөхцөл байдалд таарсан бодлого гаргах хэрэгтэй байна.””Бид зорилгоо тэнцвэржүүлснээр өндөр инфляцын улмаас бүрэн ажил эрхлэлтийг хангахаас өмнө бодлогын хүүг өсгөх боломж үүснэ гэсэн үг.”“инфляци ХНС-ын зорилтот 2.0%-иас хол давсан тул бид хамгийн өндөр ажил эрхлэлт рүү буцахыг удаан хүлээх боломжгүй байна.”…