Холбооны нөөцийн сан

Бодлогын хүүг бид 0.00%-0.25% хэвээр үлдээж байна. Мөн сар тутамд бонд худалдан авах хэмжээг 120 тэрбум ам.доллар хэвээр үлдээж байна. Тус зөвлөлийн гишүүдээс 2022 онд дор хаяж 1 удаа, 2023 онд 2 удаа бодлогын хүүг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байгаа талаар санал гаргаж эхлээд байна. Хөдөлмөрийн зах зээл эрс сайжирч байна. Өрхийн зарцуулга нэмэгджээ. Мөн бизнесийн хөрөнгө оруулалт өссөн байна. Өсөлтийг доош нь татаж байгаа хүчин зүйлс хэдэн сарын дотор эрс буурах боломжтой байна. Инфляци бага зэрэг өсөж дарамт үзүүлж байгаа хэвээр байна. Бидний хувьд хөдөлмөрийн зах зээл маш хүчтэй сэргэнэ гэж харж байна. Олон ажлынх байр нээгдэж олон хүн ажил хайж байна. Зун гэхэд олон хүн шинээр ажилд орсон байх болно гэжээ

Уг мэдэгдлийн дараа ам.доллар цөөнгүшй валютын эсрэг чангарч ам.долларын индекс 91.20 хүртэл өссөн байна