Merill Lynch

-Бид Холбооны нөөцийн сангийн өчигдөр гаргасан мэдэгдэлтэй танилцлаа. Тэдний тайланд дүг шинжилгээ хийсний эцэст тэд 2022 оны эхээр эхний бодлогын хүүг нэмэгдүүлэх алхамаа хийх боломжтой байна. Энэ оны 9-р сард болох уулзалтаар илүү тодорхой мэдэгдэл хийж он гарангуут бодлогын хүүг нэамэгдүүлэх магадлалтай байна.

JP Morgan:

-Холбооны нөөцийн сан тун их яарч байна. 2022 оны эхээр бодлогын хүүг нэмэгдүүлж эхлэх нь гарцаагүй. 2023 он гэхэд бараг 100 пунктээр нэмэгдүүлэх боломжтой байна

Goldman Sachs:

-Дэлхийн эдийн засгийн байдлыг харах юм бол ам.доллар сулрах шинж төлөв байсаар байна. Гэвч Холбооны нөөцийн сан чанга долларыг хүсэж байгаа бололтой. Тиймээс ам.долларыг цаашид чангарах магадлал огцом нэмэгдсэн гэж үзэж байна гэжээ.