ОХУ:

Хэлэлцээрийн 3-р шатанд ямар нэг ахиц гарсангүй. Бид 3 шаардлага л таьж байгаа. Нэгд цэрэгжилт зэвсэглэлээр хөөцөлдөхөө боль, хоёрт НАТО зэрэг ямар нэг холбоонд элсэхгүй байх ёстой, гуравт Крим бол Оросын нэг хэсэг бөгөөд Луганск Донецкийн бүгд найрамдах улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх ёстой. Эдгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол бид төлөвлөгөөний дагуу хийх зүйлээ хийх болно. Түүнээс өмнө тодорхой газруудад бид хүмүүнлэгийн корридор гаргаж байна. Дараагийн 4-р уулзалтыг Беларус улсад хийх саналтай байна. Украйны тал манай шаардлагыг хүлээн авмагц бид гал зогсоож цэргээ татах болно

Украйн:

Нөхцөл байдлыг дээшлүүлэх ямар ч шийдэл хүрсэнгүй. Ямартай ч хүмүүнлэгийн корридор гаргахаар боллоо. Өмнөх хүмүүнлэгийн корридор удаан байж чадаагүйг санах хэрэгтэй. Дараагийн 4-р уулзалтаар харилцан зөвшилцөж чадна гэж бодож байна.

Франц:

Манай талын хүсэлтээр 4 газар хүмүүнлэгийн корридор нээсэн нь сайшаалтай хэрэг. ОХУ цохилтоо үргэлжлүүлбэл Европын Холбоо болон НАТО эдийн засгийн хориг арга хэмжээг улам чангатгах болно. Ирэх хэдэн өдөр, ирэх хэдэн долоо хоногт ч хэлэлцээр үр дүнгээ өгөхгүй байж магадгүй

Ukraine: Talks with Russia inconclusive as UN convenes — as it happened |  News | DW | 28.02.2022