Ray Dalio:

Мөнгө хэвлэх, бонд худалдан авах зэрэг нь зээлийн хүүг маш бага болгосон учир бэлэн мөнгө болон бонд эзэмших нь утгагүй болж иржээ. Мөн АНУ-ын дотоод зөрчил маш их болж байна. Энэ нь АНУ-г туйлын эрсдэлтэй хөрөнгө оруулалтын бүс нутаг болгож байна. 2024 оны сонгууль зэрэгт талууд үр дүнгээ хүлээн зөвшөөрөхгүй байх зэргээс шалтгаалж улс төрийн тогтворгүй байдал ч үүсэж болохоор байна. Тиймээс ам.доллар, евро зэргээс илүүтэйгээр хувьцааны төрөлжүүлсэн багцыг сонгох, инфляциас хамгаалах хөрөнгө худалдан авах, эсвэл эрүүл санхүүгийн бүтэцтэй, иргэд нь боловсролтой улс орнуудад хөрөнгөө байршуулахыг чухалчилна. Одоогоор бол АНУ-аас илүү Хятадад хөрөнгө оруулах нь илүү найдвартай болоод байна гэжээ.