Үнэлгээний агентлаг Fitch Хятадын компани SINIC-ийн зэрэглэлийг ССС байсныг С болгож бууруулсан нь бараг дампуурч байгаагаас ялгаагүй үнэлсэн хэрэг боллоо. Тус компани зээлийн хүүгээ төлж чадахгүй нөхцөл байдалд орсон байна.

Өөр нэг үл хөдлөхийн салбарын компани болох Fantasia Holding энэ даваа гарагт төлөх ёстой байсан 205.7 сая ам.долларын бондыг төлж чадаагүй байна.

Хятад улсад эрчим хүчний хомсдол болон орон нутгийн өрийн асуудал босож ирээд байгаа нь олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг хүчтэй татаж байгаа юм