Хятад улс Франц, Германыг хамтын хүчээр Европт дүрэлзэж буй дайны галыг намжаахад бүх хүч чадлаа дайчлах ёстой гэжээ. Мөн Хятад улсын хамгийн их санаа зовниж буй зүйл бол “нөхцөл байдал хяналтаас гарах” юм гэжээ. Франц, Герман уг дайнаас улбаатай сөрөг үр дагаварыг аль болох бууруулах, дэлхийн эдийн засагт нөлөөлж байгаа бүхий л хориг арга хэмжээг анхаарч үзэх, эрчим хүчний салбар, тээвэр, нийлүүлэлтийн салбарт огцом зогсолт хийхгүй байх арга замыг бодолцох ёстой гэжээ. Уг мэдэгдэлд ОХУ-ын явуулж буй байлдаан ажиллагааг дүгнэхээс илүүтэйгээр дэлхийн эдийн засагт үүсэж буй тодорхойгүй байдлын талаар голлон дурдсан байна

Хятадын засгийн газар төрийн өмчийн томоохон компаниудтайгаа яриа хэлцэл эхлүүлж эрчим хүч түүхий эдийн салбарт хүч нэмэгдүүлж ажиллах, уг салбарт ажиллаж буй ОХУ-ын компаниудын хувьцааг худалдан авах боломжийг судлах, Орост хөрөнгө оруулалт хийх зэрэг асуудлыг ярилцжээ.

Xi holds virtual summit with leaders of France, Germany - CGTN