2007 онд Bank of International Settlement-аас зах зээлийн уналтаас үүдэлтэй их хямрал болж магадгүйг мэдэгдэж байжээ. Тэдний таамаглал удалгүй биелэлээ олж хямралтай нүүрт тулж байсан билээ. Энэ удаа тэд 3-6 сарын дотор хүнсний салбарт хомсдол үүснэ гэж анхааруулж байна. ОХУ нь Украйнд халдан довтолсон гол шалтгаан бөгөөд дэлхийн хүнсний салбарт багагүй байр суурь эзэлдэг ОХУ-д эргүүлэн хориг арга хэмжээ авсан нь дагавар шалтгаан болж байна. Мөн зохиомлоор валютын ханшийн унагах, үнийн хөөргөдөл явуулах байдал ажиглагдаж байна. АНУ-ын Холбооны нөөцийн сан 6 их наяд долларыг “хэвлэж” зах зээлд нийлүүлсэн. Үүнээс үүдэлтэй инфляцийн өсөлтийг цар тахал болон дайнд тохож байна. ОХУ болон Украйн нь хүнсний гол үйлдвэрлэгчийн нэг бөгөөд тэд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж чадахгүйд хүрч байна. Мөн газар тариалангийн салбарт хэрэгцээтэй бордоог нийлүүлж чадахгүй байгаа нь бусад хүнс үйлдвэрлэгч улс орнуудад хүнд цохилт болж байна. ОХУ болон Украйны нийлүүлэлт тасалдвал Хятадаас нөхнө гэж тооцсон ч тэр нь алдаа болж байх шиг байна. Дэлхий даяар цар тахлын аюул буураад байхад Хятад ганцаараа “аймшигт тахалтай” хүч мэдэн тулалдаж байгаа юм шиг дүр үзүүлж байна. Аль хэдийн дарагдсан цар тахалтай тэмцэх тэмцлийн цаана Хятадын бодлого явагдаж байгаа учир хүнсний нийлүүлэлт хийх боломжгүй болж байна. Ингэснээр Хятад улс эдийн засгийн дайныг АНУ болон Европын эсрэг хийж байгааг харуулж байна. Энэ нь Хятад улс Тайванийг өөртөө нэгтгэх улс төрийн алхам байж болох талтай. Учир нь ковид цэвэр улс төрийн биш халхавч болох талтай. Хэрэв АНУ болон Европ Хятадтай эдийн засгийн найрсаг харилцаатай байхыг хүсвэл улс төрийн алхамд нь саад болох ёсгүй гэх тохироо хийгдэж магадгүй.

Энэтхэг улс колончлолийн эрин чинь аль хэдийн дууссан шүү гэж Европт анхааруулсан.

АНУ болон Европ олуулаа сууж байгаад ганцаардахын зовлонг үзэж ард иргэд нь асар үнэтэй хүнсний бүтээгдэхүүн худалдан авах шаардлагатай болж магадгүй байна.

How much have global food prices risen during COVID-19? | World Economic  Forum