1. 2022 онд АНУ-ын хөрөнгийн зах зээлийн өсөлт өмнөх оныхоос харьцангуй удаан байна гэж үзэж байна. Засгийн газар болон Холбооны нөөцийн сангийн дэмжлэггүйгээр хөрөнгийн зах зээл удаавтар буюу 3,9% өсөлт үзүүлэх байх гэж таамаглаж байна.
  2. Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн буурах ба үүний дотор АНУ, Хятад жинтэй байр суурь эзэлнэ. 5.9%-аас 4.5% болж буурах таамагтай байна.
  3. Сүүлийн үед гол асуудал болоод байгаа инфляци буурна. Инфляцийг хөөргөдөж байсан газрын тосны өсөлт саарч, нийлүүлэлтийн тулгамдсан асуудлууд шийдэгдэнэ.
  4. Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүг нэмэгдүүлснээр ам.доллар чангарна
  5. Ам.доллар чангарснаар газрын тосны ханшийн өсөлтийг сааруулж улмаар 54 хүртэл бууруулж болно.
  6. АНУ-ын бондын өгөөж тогтворжино
  7. Бондын өгөөжийн тогтворжилт хөрөнгийн зах зээлд тодорхой нөлөө үзүүлэх ба үүний дотор банкны салбар өртөж бага хэмжээний зээл гаргаж бага хэмжээний хүүгийн орлого олж магадгүй
  8. Хөрөнгийн зах зээл Холбооны нөөцийн санд чөлөөтэй хөдлөх боломж өгснөөр инфляцийн эсрэг дорвитой тэмцэл өрнүүлж 3-р сараас эхлэн бодлогын хүүг нэмэгдүүлэх магадлалтай. Гэхдээ 2018 оныхтой төстэй байдал үүсэх юм бол бодлогын хүүг 2022 оны 12-р хүртэл хойшлуулах хувилбар бас бий.
  9. Бодлогын хүүг нэмэгдүүлэх явдал 12-р сар хүртэл хойшилсон байлаа ч хөрөнгийн зах зээл бүхий л боломжоороо өсөлт гаргахыг хичээх болно. Гэвч “хэтэрхий ойлгомжтой” зах зээлээс хөрөнгө оруулагчид болгоожилж улмаар 2020 оны 3-р сард хийсэн ёроол руу унагааж магадгүй
  10. Өсөлт буурч байгаа, сулруулах бодлого дуусгавар болсон зэрэг нь S&P индексийн хувьд 2008 оноос хойш байгаагүй таагүй нөхцөл үүсгэж байгаа нь тус индексийг 2008 оноос хойшхи хамгийн тааруу үзүүлэлттэй болгож магадгүй.

MICHAEL KRAMER-investing.com