Бодлого боловсруулагчид сүүлийн 40 жилийн дээд түвшинд хүрээд байгаа инфляци болон Украины дайнаас үүдэлтэй эдийн засгийн тодорхойгүй байдал хоёрын нөлөөг тэнцвэржүүлэхийг хичээж байгаа ба Холбооны нөөцийн сан энэ лхагва гарагт 2018 оноос хойш анх удаа бодлогын хүүгээ өсгөх төлөвтэй байна. Энэ долоо хоногт Английн Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөх төлөвтэй байгаа бол Япон, Турк болон Бразилын төв банкнууд мөн бодлогын уулзалт хийх юм.

1. ХНС-ийн хүү

ХНС өндөр инфляцитай тэмцэхийн тулд хүүгээ доод тал нь 0.25 хувиар өсгөх нь аль хэдийн тодорхой болсон ба одоогийн инфляци(7.9%) тэдний зорилтот түвшин болох 2 хувиас хэд дахин өндөр байгаа юм.Түүхий эдийн асар их өсөлт нь дэлхийн төв банкнуудад мөнгөний бодлогоо чангатгах, инфляцийг барих дарамтыг нэмэгдүүлэв. Гэвч энэ нь үнийн өсөлт хэдийнээ хэрэглэгчдэд дарамт болж байгаа энэ үед бодлогын хүү өндөр байх нь эдийн засгийн өсөлтөд саад болно гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна.Дайн мөнгөний бодлогын төлөв байдалд хэрхэн нөлөөлж байгааг харах сонирхолтой байгаа тул ХНС бодлогын хүүгийн төсөөллийг анхааралтай ажиглах болно.

2. Их Британийн төв банк

BOE пүрэв гаригийн хурлаараа хүүг дахин өсгөх төлөвтэй байгаа ба энэ нь арван хоёрдугаар сараас хойш гурав дахь удаагийн хүүгийн өсөлт болох юм.BOE-ийн захирагч Эндрю Бэйли бодлогын хүүгийн дахиад ч өсөлт гарах талаар мэдэгдэх хүлээлттэй байна.Их Британи дахь инфляци эрчим хүчний өндөр өртөг болон нийлүүлэлтийн сүлжээний гацаанаас үүдэн нэгдүгээр сард бараг 30 жилийн дээд цэгтээ хүрч 5.5%-д хүрчээ.BOE уулзалтын өмнө Их Британи лхагва гарагт ажил эрхлэлтийн тайлангаа гаргах болно.

3. Таваарын үнийн өсөлт

Украины дайныг хурдан шийдвэрлэх эсэх нь эргэлзээтэй байгаа тул түүхий эдийн үнийн сүүлийн асар их өсөлт нь үргэлжлэх төлөвтэй байна.Дайн болон Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ нь нефтийн үнийг сүүлийн 14 жилийн дээд хэмжээнд, байгалийн хийн үнийг бүх цаг үеийн дээд цэгт хүргэсэн юм. Улаан буудай, зэсийн үнэ бүх цаг үеийн дээд түвшинд ойртож байгаа бол өнгөрсөн долоо хоногт никелийн үнэ хоёр дахин өссөн нь Лондонгийн металлын биржийг металлын арилжаагаа зогсооход хүргэв.АНУ-ын засгийн газрын албан тушаалтнууд дотоодын болон дэлхийн үйлдвэрлэгчдэд нийлүүлэлтийн цочролыг арилгахын тулд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхийг уриалсан бөгөөд Иран, Венесуэл, Арабын Нэгдсэн Эмират улсаас нийлүүлэх боломжит нэмэлтүүдийн талаар яригдаж байна.

4. Хувьцаануудын уналт

Украин дахь зөрчилдөөнтэй холбоотой тодорхойгүй байдал нэмэгдэж мөн ХНС-ийн шийдвэрт анхаарал аа хандуулж эхэлсэнээр өнгөрсөн долоо хоногт голлох индексүүд уналтаа үргэлжлүүлэв.”Хөрөнгө оруулагчид ХНС ирэх долоо хоногт хүүгээ өсгөж эхлэхийг хүлээн зөвшөөрч байгаа ч ХНС ямар хурдаар болон хэмжээгээр хөдөлж байгаа нь тодорхойгүй хэвээр байна” гэж Ally-ийн зах зээлийн ахлах стратегич Линдси Белл бичжээ. Баасан гарагт Ройтерс агентлаг.Зах зээлд аль хэдийн хүүгийн өсөлтийн хүлээлт шингэсэн байгаа болохоор хүүгийн мэдээ хүчтэй нөлөөлөхгүй байж болно.

5. Төв банкнууд

Баасан гаригт дуусах хоёр өдрийн хуралаараа зөөлөн мөнгөний бодлогтоо ямар нэгэн өөрчлөлт гаргахгүй байх төлөвтэй байна.Инфляци нь 54 хувьд хүрсэн ч Туркийн төв банк энэ пүрэв гарагийн хурлаараа репо хүүгээ пүрэв 14%-д барих төлөвтэй байнаБразилийн Төв банк мөн пүрэв гарагт хуралдаж, хүүгээ 11.75% хүртэл өсгөх төлөвтэй байгаа нь жилийн инфляцийн түвшин 10% байхад дараалан ес дэх удаагаа нэмэгдэх болно.Украинлуу дайрснаас хойш бодлогын хүүгээ хоёр дахин нэмэгдүүлэн 20 хувьд хүрсэн Оросын төв банк баасан гарагт хуралдаж, хэрхэн олон улсын хатуу хориг арга хэмжээний нөлөөллийг арилгах талаар хэлэлцэх болно. Оросын хөрөнгийн зах зээл энэ долоо хоногт дахин хаалттай хэвээр байх болно.