1. ХНС уулзалт

ХНС-ын удирдлагууд энэ лхагва гарагийн шөнө 02:00 цагаас 6-р сарын уулзалтаа хийж бонд худалдан авалт болон хүүгийн талаар хэлэлцэх болно.
Баасан гарагийн фирмийн бус хөдөлмөр эрхлэлтийн мэдээлэл маш сайн гарсан нь АНУ-ын эдийн засаг 2-р улиралд хүчтэй сэргэснийг харуулж байна.
Маш сайн өгөгдөл нь ХНСанг бодлогоо хүлээгдэж байснаас эрт зөөлрүүлж магадгүй гэсэн айдсыг хэвээр үлдээлээ.
Энэхүү динамик байдал нь ХНС-ийн долдугаар сарын бодлогын уулзалт, 8-р сард Вайоминг мужийн Жексон Хоул хотод болох жилийн уулзалтын өмнө зах зээл дээрх хамгийн чухал үйл явдал болоод байна.

2. ISM үйлчилгээний тоо мэдээлэл

Үйлчилгээний салбарын үйл ажиллагааны ISM индекс Мягмар гарагт гаргах бөгөөд 5-р сард маш хүчтэй өсөлт үзүүлсэн ба 6-р сард ч өсөлтөө хадгалах төлөвтэй байна. Ажилд авах үйл явц удаашралтай байсаар байгаа ба компаниуд ажилчин авхын тулд өндөр цалин санал болгох шаардлагатай болж байгаа бөгөөд ISM-ын мэдээлэл хөдөлмөрийн зах зээлийн саатал хэр байгааг харуулж магадгүй юм.
Мөн хөрөнгө оруулагчид Пүрэв ажилгүйдлийн анхан шатны нэхэмжллийн мэдээлэлд анхаарлаа хандуулах болно. Өнгөрсөн долоо хоногийн тайланд 2020 оны 3-р сараас хойших хамгийн бага байсан.


3. Хоёрдугаар хагас


2021 оны 2-р хагас эхэлж байгаа ба хөрөнгө оруулагчид 1-р хагас шиг гайхалтай байж эсэхд эргэлзэж байна.
Хэдийгээр АНУ-ын хөрөнгийн зах зээл түүхэн дээд хэмжээндээ хүрч байгаа ч зарим зах зээлийн шинжээчид болгоомжтой байхыг анхааруулж байна.
Сүүлийн хэдэн долоо хоногт зарим хөрөнгө оруулагчид цөөн тооны хувьцаанд зах зээлийн ашиг төвлөрч байгааг нь нийт зах зээлд итгэх итгэл бага зэрэг буурч байгаагийн шинж гэж үзэж байна.
Хөрөнгө оруулагчид одоо анхаарлаа хоёрдугаар хагасын орлогын тайлангууд болон ерөнхийлөгч Жое Бидений дэд бүтцийг хөгжүүлэх ажиллагааны явц зэрэгт хандуулах болно.


4. ЁТБ-ны мэдэгдэл

ECB нь 6-р сарын бодлогын уулзалтын талаар мэдэгдлээ энэ пүрэв гарагт хийнэ.
Банк инфляцын зорилтоо шинэчлэхийг хүсч байгаа бөгөөд одоогоор 2% -иас даваагүй байгаа ч 9-р сар хүртэлх инфляцын зорилтоо шинэчлэх хүсэлтэй байна.
Лхагва гарагт Герман аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн тоон мэдээлэл гарах ба Европын Комисс Европын холбооны эдийн засгийн шинэчилсэн таамгаа гаргах болно.

5. Хятадын инфляци

Хятад улс баасан гарагт хэрэглээний үнийн инфляц ба үйлдвэрлэгчийн үнийн инфляцын талаар мэдээлэх гэж байна. Зах зээл Хятадад түүхий эдийн зардал өссөнөөр таваарын үнэ өсөж хэрэглэгчдэд нөлөөлж байгаа эсэхийг анхааралтай ажиглах болно.
Хятадад болон дэлхийн өнцөг булан бүрт үнэ огцом өсч байгаа нь инфляцын давлагаа дэлхийн эдийн засгийн сэргэлтэд заналхийлж магадгүй гэсэн болгоомжлолыг нэмж байна.