Энэ долоо хоногт болох хамгийн гол үйл явдал бол Холбооны Нөөцийн сангийн жил бүр хийдэг симпозиум(бага хурал) бөгөөд хөрөнгө оруулагчид хувьцаануудыг түүхэн дээд ханшинд нь аваачсан мөнгөний нийлүүлэлтийг хэзээнээс бууруулах талаар дохио хүлээж байна. Мөн энэ долоо хоногт орон сууцны борлуулалт, удаан эдэлгээтэй бараа, хувийн орлого, зарлагын талаархи мэдээллүүд гарах болно. Хөрөнгийн зах зээлийн хувьд хүндхэн долоо хоног байх боломжтой. Best Buy, Dell, HP зэрэг компаниуд орлогын тайлангаа гаргах ба евро бүсийн PMI өгөгдөл нь эдийн засаг хэрхэн сэргэж буй талаар шинэ ойлголт өгөх болно.


1. Jackson HoleХНС

бодлогын хүүг өсгөх эхний алхам болох бонд худалдан авалтын хөтөлбөрөө сард 120 тэрбум доллароор буулгах төлөвлөгөөг танилцуулж магадгүй байна.Гэхдээ коронавирусын дельта хувилбарын тархалт эдийн засгийн сэргэлтийн төлөвийг бүрхэг болгож байгаа энэ үед өдөөлтийг бууруулах магадлал багатай байж болох юм.ХНС жил бүр Вайоминг мужийн Жексон Холл-д хийдэг бага хурлаа энэ жил онлайнаар зохион байгуулахаар болсноо мэдэгдэв. Симпозиум Пүрэв гарагаас Бямба гараг хүртэл үргэлжлэх боловч хамгийн гол үйл явдал бол баасан гарагт 10 AM ET(манай цагаар 22:00)-т ХНС -ийн дарга Жером Пауэллийн хэлэх үг юм.


2. Эдийн засгийн тоо мэдээлэл

ХНС-ийн хурлаас гадна энэ долоо хоногт орон сууцны борлуулалт, удаан эдэлгээтэй бараа, хувийн орлого, зарлагын тайлан гэх мэт олон тооны эдийн засгийн мэдээллийг ажиглах шаардлагатай болно.Байшингийн борлуулалтын талаарх мэдээллийг Даваа гарагт гарах бөгөөд маргааш нь шинэ орон сууцны борлуулалтын тайланг гаргана. Харин удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүний захиалгын талаарх мэдээлэл Лхагва гаригт гарах бөгөөд ажилгүйдлийн нэхэмжлэлийн тоог Пүрэв гарагт гаргах болно.Баасан гарагт хувийн зардлын мэдээллийг гаргах ба PCE-ийн үнийн индекс хамт гарна. Уг индексийг ХНС инфляцийг хэмжихдээ чухалчилдаг бөгөөд сүүлийн 30 жилийн бараг хамгийн дээд түвшинд байгаа юм.


3. Ширүүн зах зээл

Хувьцаанд хөрөнгө оруулагчдын хамгийн том эрсдэл бол өсөлт саар ч байгаа мөн делта хувилбарын тархалт их байгаа энэ үед ХНС дэмжлэгээ бууруулах эсэх юм.U.S. Банкны Баялгийн Менежментийн Хөрөнгө оруулалтын стратегийн ахлах захирал Роб Хаворт “Холбооны Нөөцийн сангаас эдийн засагт тодорхой хугацаанд асар их мөнгөн дэмжлэг үзүүлсэн мөн бодлогын хүүг бууруулсан ба одоо зах зээлд ХНС өсөлтийн төлөө юу хийх гэж байгаа талаар айдас төрж байна.” Өнгөрсөн долоо хоногт Goldman Sachs -ийн эдийн засагчид дельта хувилбарын нөлөөллөөс шалтгаалан АНУ -ын эдийн засгийн өсөлтийг гуравдугаар улиралд тооцоолсон үнэлгээгээ 9% -иас 5.5% хүртэл бууруулжээ. Хувьцаанууд түүхэн дээд цэгтээ хүрч байгаа ч АНУ -ын гурван томоохон индекс өнгөрсөн долоо хоногт үймээнтэй арилжаалагдсан бай энэ доло хоногт бүр ч илүү байна гэж бодож байна.


4. Орлогын тайлан

JD.com (NASDAQ: JD), Palo Alto Networks (NYSE: PANW), Madison Square Garden (NYSE: MSGS) компаниуд Даваа гарагт. Best buy (NYSE: BBY), Nordstrom (NYSE: JWN), Urban Outfitters (NASDAQ: URBN), Toll Brothers (NYSE: TOL) нь Мягмар гарагт. Salesforce (NYSE: CRM) болон Dick’s Sporting Goods компаниуд лхагва гаригт. HP, (NYSE: HPQ) Dell (NYSE: DELL), Gap (NYSE: GPS), Abercrombie and Fitch (NYSE: ANF), Dollar General (NYSE: DG), Dollar Tree (NASDAQ: DLTR), Ulta Beauty (NASDAQ) : ULTA) болон Пелотон (NASDAQ: PTON) нар бүгд пүрэв гаригт тайлангаа гаргах болно.


5. Евро бүс

Евро бүсийн PMI даваа гарагт гарах бөгөөд хязгаарлалтуудыг бууруулахын хэрээр аялал жуулчлалын нийлүүлэлтийн сүлжээний асуудлууд нэмэгдэх төлөвтэй байгаа нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх боломжтой гэж үзэж байгаа юм.Пүрэв гарагт Европын Төв банк 7-р сарын хурлынхаа тэмдэглэлийг нийтэлж, хүүгийн талаарх шинэ чиглэлийг танилцуулж, инфляцыг өдөөх зорилгоор мөнгөний бодлогын шинэ стратеги танилцуулах болно.
Эх сурвалж: reuters.com