Omicron коронавирусын хувилбарын эргэн тойронд өрнөж буй үйл явдлууд ирэх долоо хоногийн зах зээлд нөлөөлөх гол хүчин зүйл байхаар байна мөн ХНС-ын гаргах шийдвэр болон баасан гарагийн инфляцын мэдээлэл анхаарлын төвд байх болно. Бямба гарагт огцом уналт үзүүлсэн биткойн энэ долоо хоногт хэлбэлзэл өндөр байх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ Их Британи 11-р сарын ДНБ-ий мэдээллийг Английн Төв Банкны 12-р сарын хурлаас өмнө гаргах гэж байгаа учраас хурлын шийдвэрт нөлөөлж болох юм.

1. Omicron хувилбарын тодорхойгүй байдал

Улс орнуудад Omicron хувилбарын тохиолдлууд нэмэгдсээр байгаа ч эрдэмтэд одоогоор бусад хувилбаруудаасаа хэр их хор нөлөөтэй болон одоо байгаа COVID-19-ын вакцинууд хэр хамгаалах талаар мэдэхгүй хэвээр байна.Omicron нь одоогийн тархалтын 99%-ыг эзэлж буй Delta хувилбараас илүү хурдан тархаж байна.Delta хувилбараас болсон хөл хорионууд суларч эхэлж байсан ч энэ шинэ хувилбар нь дэлхийн эдийн засгийн сэргэлтийг удаашруулаад байна.Олон улсын валютын сан шинэ хувилбарын улмаас дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг бууруулах магадлалтайг баасан гарагт анхааруулсан.

2. Инфляцын мэдээлэл

Энэ долоо хоногийн хамгийн онцлох үйл явдал бол баасан гарагт гарах 11-р сарын хэрэглээний үнийн инфляцийн мэдээлэл байх болно. АНУ-ын CPI 10-р сард 6.2% болж өссөн нь сүүлийн 30 жилд байгаагүй өндөр үзүүлэлт юм. Үүнийг дагаад 11-р сарын урьдчилсан таамаг 6.7 болж өсөөд байна.Өөр нэг хүчтэй зүйл нь Холбооны нөөцийн сангаас бодлогоо илүү хурдан чангалж магадгүй гэсэн хүлээлт юм.Өнгөрсөн долоо хоногт ХНС-ын дарга Жером Пауэлл энэ сарын сүүлээр болох хурлаараа Төв банк эдийн засгаа эрчимжүүлэх хөтөлбөрөө(Бонд худалдан авалт) илүү хурдан зогсоож магадгүй талаар ярилцана гэж мэдэгдсэн нь хүүгийн өсөлтийг мөн урагшлуулна гэсэн таамаглалыг нэмэгдүүлээд байна.Пауэлл мөн “түр зуурын” гэдэг үг инфляцийн өсөлтийг тодорхойлоход тохирох үг байхаа больсон гэжээ.Баасан гарагийн ажил эрхлэлтийн тайлан нь 1-р сараас хойших хамгийн бага ажлын байр нэмэгдсэнийг харуулсан нь ХНС-ын эрчийг бага зэрэг сааруулсан байж магадгүй. Арван нэгдүгээр сард эдийн засагт ердөө 210,000 ажлын байр нэмэгдсэн ч ажилгүйдлийн түвшин 4.2% болж буурч, 2020 оны хоёрдугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт болсон.

3. Тогтворгүй байдал үргэлжлэх үү?

Өнгөрсөн долоо хоногийн хувьцаануудын уналтад Omicron болон ХНС-ын хүлээлт хоёр хүчтэй нөлөөлсөн.Хөрөнгө оруулагчид өндөр өсөлттэй байсан болон технологийн компаниудын хувьцаануудаас гарч банк санхүүгийн болон эрчим хүчний хувьцаанууд руу шилжиж байгаа нь эдгээр компаниуд ХНС мөнгөний бодлогоо хэвийн болгосноор илүү үр ашигтай ажиллана гэж найдаж байна.Baird-ын стратегич Майкл Антонелли Ройтерс агентлагт хэлэхдээ “Холбооны нөөцийн сан (punch bowl)-ыг авчирдаг бөгөөд мөн тэд түүнийг шууд авч хаядаг.” “Зах зээл ирээдүйн талаарх хүлээлтээ маш хурдан өөрчилж байна.”

4. Крипто валютын уналт

Хамгийн том криптовалют(by market value) болох биткойн нь өнгөрсөн бямба гарагт 20 орчим хувиар унаад байна.Зохицуулалтын арга хэмжээний талаарх санаа зовинол нь криптод хөрөнгө оруулагчдын хэтийн төлөвийг бүдгэрүүлж(Clouding) магадгүй юм.Лхагва гарагт Coinbase (NASDAQ:COIN) зэрэг томоохон криптовалютын фирмүүдийн удирдлагууд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Санхүүгийн үйлчилгээний хороонд мэдүүлэг(testify) өгөх ёстой бөгөөд тогтворгүй зах зээлийг зохицуулахыг хичээж байна.Өндөр хүү нь эрсдэлтэй хөрөнгө оруулалтын дуршлыг бууруулдаг тул бодлогын хүүг хурдан өсгөх нь криптонуудын хэтийн төлөвт нөлөөлж болзошгүй юм. ХНС хамгийн сүүлд 2017, 2018 онд хүүгээ өсгөхөд биткойны үнэ нэлээд унасан.

5. Их Британийн ДНБ

Их Британи 10-р сарын ДНБ-ий мэдээллээ баасан гарагт гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд ажилчид аажмаар оффис руугаа буцаж, жижиглэнгийн худалдаа тогтвортой хэвээр байх төлөвтэй байгаа учраас ДНБ харьцангуй тогтвортой байхаар байна. Их Британийн өндөр инфляци төв банкийг хүүгээ өсгөх нөхцөл болсоор байна.Гэвч Omicron хувилбарын үр дүнд үүссэн шинэ тодорхойгүй байдлын улмаас бодлого боловсруулагчид 12-р сарын хурлаараа хүүг яаран өсгөхөөс өмнө 2022 оны эхэн хүртэл хүлээх шийдвэр гаргаж магадгүй юм.Source: reuters.com