ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ 5 ЗҮЙЛ

1.       ХНС-ын хурал

ХНС энэ оны сүүлийн хурлаа энэ лхагва гарагт хийх бөгөөд тэд одоогийн явж байгаа сард 120 тэрбум долларын бонд худалдан авах хөтөлбөрийг бууруулах талаар хэлэлцэх төлөвтэй байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар Холбооны Нөөц бууруулах арга хэмжээгээ хурдасгавал энэ үйл явц 3-р сар гэхэд дуусч, 2022 онд бодлогын хүүгээ багадаа хоёр удаа нэмэгдүүлэх нь тодорхой болох юм.

Хөрөнгө оруулагчид ч гэсэн ХНС-г инфляцид яаж хандах талаар анхааралтай ажиглах болно. Баасан гарагийн мэдээллээс харахад хэрэглээний үнэ өнгөрсөн сард бараг 40 жилийн хугацаанд хамгийн хурдан өссөн үзүүлэлттэй байгаа нь ХНС-г шахаж байна.

2.       BoE, ECB шийдвэр

Пүрэв гарагт Английн болон Европын төв энэ жилийн сүүлийн мөнгөний бодлогын шийдвэрээ хоорондоо 45 минутын зайтай гаргах ба энэ нь зах зээлд хүчтэй хүчтэй нөлөөлж магадгүй.

Omicron Covid-19 хувилбартай холбоотой тодорхойгүй байдал нь BoE одоо 2-р сар хүртэл явган хүүг өсгөхгүй гэсэн хүлээлттэй болоод байна.

Ажлын байр болон инфляцын мэдээлэл нь Их Британийн бодлого боловсруулагчдад пүрэв гаригийн уулзалтаас өмнө эдийн засгийн хүчирхэг байдлын талаарх эцсийн ойлголтыг өгөх бөгөөд инфляци сүүлийн арван жилийн хамгийн дээд түвшинд хүрэх төлөвтэй байна.

ECB 1.85 их наяд еврогийн PEPP тахлын хөтөлбөр 3-р сард дуусна гэж зарлах төлөвтэй байгаа боловч тахлын дөрөв дэх давлагаа болон Omicron-ийн шинэ хувилбар нь евро бүсийн эдийн засгийн хэтийн төлөвийг бүрхэг болгоод байна.

3.       АНУ-ын эдийн засгийн тоо мэдээлэл

Хамгийн чухал мэдээлэл бол энэ мягмар гарагт гарах үйлдвэрлэгчийн үнийн инфляцын мэдээ.

Нийлүүлэлтийн сүлжээний доголдол болон ажилчдын хомстол зэрэг асуудлууд сулрах шинж муутай байгаа нь өндөр инфляц 2022 онд ч үргэлжилнэ гэж үзэж байна.

Мөн жижиглэнгийн борлуулалтын тоо лхагва гарагт гарах бөгөөд дараа нь аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн мэдээлэл болон ажилгүйдлийн анхны тэтгэмжийн мэдээлэл пүрэв гарагт гарах болно.

4.       Зах зээлийн тогтворгүй байдал

АНУ-ын хувьцаанууд omicron хувилбарын талаарх түгшүүр болон ХНС-ын хүлээлтээс үүссэн уналтаа бүрэн нөхөж шинэ дээд ханшиндаа ойртож байна.

Гэвч ХНС инфляцийн талаар улам их санаа зовж байгаа нь зах зээлд шинэ шинж тэмдэг болж болох юм.

Хөрөнгө оруулагчид Omicron хувилбар нь эдийн засгийн өсөлт болон инфляцад үзүүлэх нөлөөллийн талаар ХНС-ийн байр суурийг сонсохыг хүсч байна.

Эдвард Жонсын хөрөнгө оруулалтын ахлах стратегич Мона Махажан “Ройтерс” агентлагт хэлэхдээ, сүүлийн долоо хоногт тогтворгүй байдал нэмэгдсэн ч ХНС-ийн хурал хөрөнгө оруулагчдад илүү тодорхой мэдээлэл өгөх болно.” гэжээ.

5.       Японы төвбанк

BoJ хоёр өдрийн бодлогын хурлаа баасан гарагт дуусгах бөгөөд мөнгөний сул бодлого баримтлахаар төлөвлөж байгаа ч цар тахлын яаралтай тусламжийн хөтөлбөрөө 2022 оны 3-р сарын эцэс хүртэл сунгах эсэх талаар хэлэлцэх гэж байна.

Туркийн төв банк Пүрэв гарагт хуралдаж, инфляци өндөр (одоогийн байдлаар 21%-иас дээш байгаа) болон лирийн ханш суларсан үед ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы шаардсан бодлогын хүүгээ бууруулах эсэхээ шийдэхээр болжээ.

Швейцар, Орос, Унгарын төв банкнууд энэ долоо хоногт хуралдах гэж байна.