1. Орлогын тайлан

Санхүүгийн салбарын компаниудын орлогын тайлангаар орлогын улирал эхэлж байгаа ба мягмар гарагт Goldman Sachs (NYSE: GS), Чарльз Шваб (NYSE: SCHW) болон BNY Mellon (NYSE: BK) нарын дөрөвдүгээр улирлын тайлан гарна, дараа нь Morgan Stanley (NYSE: MS) болон Bank of банкнууд гаргана. Лхагва гарагт харин Banк of America (NYSE: BAC).Мөн лхагва гарагт Procter & Gamble (NYSE: PG) болон пүрэв гарагт Netflix (NASDAQ: NFLX) тайлангаа гаргах ба хөрөнгө оруулагчдын хүлээж байсан “FAANG” компаниудын эхнийх нь юм.Орлогын үр дүнгийн талаар санаа зовнил нэмэгдсэн болон зээлийн өсөлттэй холбоотой JPMorgan Chase & Co (NYSE: JPM), Citigroup (NYSE: C) зэрэг томоохон банкнуудын уналтаас үүдэн Dow индекс баасан гарагт уналт үзүүлжээ.Банкны удирдлагууд хэтийн төлөвийн талаар өөдрөг байх төлөвтэй байгаа ч зарим шинжээчдийн тэмдэглэснээр банкны хувьцаанууд хүүгийн өсөлтийн үеийнхээс илүү хүүгийн өсөлтөөс өмнөх үед илүү өсөлттэй байдаг байна.

2. Өндөр өссөн хувьцаануудыг шалгах уу?

АНУ-ын технологийн болон өндөр өсөлт үзүүлсэн компаниудын хувьцаанууд 2022 оныг хүндхэн эхлүүлж байна. Хөрөнгө оруулагчид тэднээс ХНС бодлогын хүүгээ өсгөхөөс өмнө тогтвортой байх шалтгаан хайж байгаа тул орлогын тайлангаас нь хүлээх хүлээлтээ нэмэгдүүлээд байна.Хүчтэй орлогын улирал нь төрийн сангийн өгөөжийн өсөлт болон ХНС инфляцтай тэмцэхийн тулд мөнгөний бодлогыг чангатгаж байгаагаас үүдэлтэй уналтыг эргүүлж чадна гэж найдаж байна,ХНС богино хугацааны хүүгээ нэмэгдүүлсэн ч хөрөнгө оруулагчид АНУ-ын урт хугацааны сангийн өгөөж хэр өндөр өсөхийг ажиглах болно.”Эдгээр технологийн хувьцаануудад тэдний орлогын тайлан аврагч нь болж чадах болов уу?” гэж Greenwood Capital-ийн хөрөнгө оруулалтын ахлах ажилтан Уолтер Тодд Ройтерс агентлагт ярьжээ. “Ирэх сард эдгээр технологийн хувьцаануудын зарим нэрс тэдний тайландаа хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг харах нь сонирхолтой байх болно.”

3. Төв банкнууд

Японы төв банк мягмар гарагт 2 хоног хийх мөнгөний бодлогын хуралдааны төгсгөлд бодлогоо хэвээр үлдээж, инфляцийн таамаглалаа шинэчлэхээр төлөвлөж байна. Инфляци банкны зорилтот 2%-иас нэлээд доогуур хэвээр байгаа ч сүүлийн үед дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өссөн нь олон компанийг үнээ нэмэхэд хүргэв. ECB 12-р сарын хурлынхаа тэмдэглэлийг Пүрэв гарагт буюу блок дахь үнийн дарамтыг хэрхэн хамгийн сайн даван туулах талаар мэтгэлцээн үргэлжилж байх үеэр нийтлэх болно.Үүний зэрэгцээ Холбооны Нөөц ирэх сарын 24-25-нд болох бодлогын уулзалтын өмнө уламжлалт нам гүмхэн үе рүүгээ орж байна.

4. АНУ-ын тоо мэдээлэл

Энэ долоо хоногт орон сууцны салбар болон бүс нутгийн үйлдвэрлэлийн салбарын тоо мэдээлэл багтсан хөнгөн долоо хоног байх болно.Empire State Manufacturing index мягмар гарагт гарна, дараа нь барилгын зөвшөөрөл(Building permits) болон орон сууцны талаарх мэдээлэл Лхагва гарагт гарна. Пүрэв гарагт Philly Fed-ийн үйлдвэрлэлийн индекс, ажилгүйдлийн анхны нэхэмжлэл болон одоо байгаа орон сууцны борлуулалтын талаарх мэдээллүүд гарах болно.Үйлдвэрлэлийн тоо мэдээлэл нь Omicron хувилбарын нөлөө үйлдвэрийн үйл ажиллагаанд хэр их байгааг харуулах ёстой, харин орон сууцны мэдээлэл тогтвортой байх төлөвтэй байна. 3-р сард ХНС-ийн хүүгийн өсөлтийн талаарх зах зээлийн хүлээлтийг ямар ч өгөгдөл мэдэгдэхүйц өөрчлөхгүй байх магадлалтай.

5. Хятадын ДНБ

Даваа гарагийн өглөө 10:00 цагт хятадын 4-р улирлын ДНБ гарсан ба 3-р улирлаасаа 0.9%-иар буураад байна.Дэлхийн хоёр дахь том эдийн засаг 2022 онд үл хөдлөх хөрөнгийн салбарын сул дорой байдал, саяхан орон нутагт Omicron хувилбарын тархалтаас үүдэн хөдөлгөөний шинэ хязгаарлалт зэрэг олон сөрөг хүчин зүйлстэй тулгарч байна.Эдийн засгийн бүрхэг төлөв нь бодлого боловсруулагчдыг илүү зөөлрүүлэх алхмуудыг хэрэгжүүлэх дарамтыг нэмэгдүүлж магадгүй ч шинжээчид бодлогын хүүг хэт түрэмгий бууруулахын оронд эдийн засагт илүү их мөнгө оруулахыг дэмжинэ гэж үзэж байна.