Холбооны нөөцийн сан лхагва гаригт болох хурлаараа хүүгээ 0.5%-иар өсгөх нь аль хэдийн тодорхой болсон тул хөрөнгө оруулагчид инфляцийн өсөлттэй тэмцэх дараагийн алхмынх нь талаар нэмэлт мэдээлэл хүлээж байна. Хөдөлмөрийн зах зээл нь ХНС-ийн шийдвэр гаргалтын чухал хэсэг бөгөөд баасан гаригт гарах АНУ-ын дөрөвдүгээр сарын ажил эрхлэлтийн тайлан тогтвортой хэвээр байхаар байна. Хөрөнгийн зах зээлийн хувьд хоёр жил гаруйн хугацаанд хувьцааны хувьд хамгийн муу сар байсан ба компаниудын орлогын тайлан гарсаар байх болно. Мөн Английн Төв банк бодлогын хүүгээ дөрөв дэх удаагаа өсгөх эсэх шийдвэрээ гаргах болно.

 

  1. ХНС-ИЙН ХҮҮГИЙН ШИЙДВЭР

ХНС хүүгээ 0.5%-иар өсгөх нь тодорхой болсон ба хөрөнгө оруулагчид ХНС-ын дарга Жером Пауэллийн хурлын дараах хэвлэлийн бага хурал дээр хүүгийн ирээдүйн чиг хандлага мөн балансыг хэрхэн бууруулах гэж байгаад нь анхаарлаа хандуулах болно.

Маш олон Олон хөрөнгө оруулагчид болон шинжээчдийн ХНС сүүлийн дөчин жилийн хамгийн өндөр инфляцийг хэрхэн барих гэж байгаа нь гайхшралыг төрүүлсээр байна. Мөнгөний бодлогоо хэт ширүүн чангалах нь эдийн засгийн уналтыг өдөөж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна.

ХНС-ын бодлого боловсруулагчдын инфляцийн одоогийн хурд хэр тогтвортой байх талаарх үзэл бодол нь ирээдүйн мөнгөний бодлогыг чангатгах төлөвлөгөөнд чухал нөлөө үзүүлнэ.

State Street Global Advisors компанийн хөрөнгө оруулалтын ахлах стратегич Майкл Ароне Ройтерс агентлагт хэлэхдээ “Хэрвээ Холбооны Нөөц инфляци цаашид ч өснө гэж хүлээсээр байгаа бөгөөд ойрын хугацаанд түүнийг буурахгүй гэж үзвэл энэ нь хөрөнгө оруулагчдын санааг зовоох болно” гэжээ.

  1. Фирмийн бус ажил эрхлэлт

Баасан гарагт гарах фирмийн бус хөдөлмөр эрхлэлтийн тайлангаар АНУ-ын эдийн засаг дөрөвдүгээр сард 380,000 ажлын байр нэмж, ажилгүйдлийн түвшин 3.5% хүртэл буурах төлөвтэй байна. Цагийн дундаж орлого дахин мэдэгдэхүйц нэмэгдэх төлөвтэй байна.

Өмнөх ажлын байрны тайлан АНУ-ын эдийн засаг эхний улиралд гэнэтийн уналтад орсныг харуулсан ч импортын өсөлтийн улмаас худалдааны алдагдал ихсэж, бараа материалын хуримтлалын хурд удаашралтай байгаа нь бууралтад голлон нөлөөлсөн. Дотоодын эрэлт тогтвортой байж, хямралын айдсыг намжаагаад байна.

Гэвч Украины дайны эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, бондын өгөөж нэмэгдэж, Хятадад коронавирусын халдварын шинэ хөл хорио дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг сайжруулахад саад болж болзошгүй, ХНС-аас илүү түрэмгий мөнгөний бодлогыг чангатгасан зэрэг нь эдийн засгийн төлөвийг бүрхэг болгосоор байна.

  1. Орлогын тайлангууд

Орлогын тайлангийн улирал нь Pfizer (NYSE:PFE), Starbucks (NASDAQ:SBUX), Airbnb Inc (NASDAQ:ABNB), ConocoPhillips (NYSE:COP) зэрэг бусад компаниудын тайлангуудаар үргэлжлэх болно.

Дөрөвдүгээр сар нь S&P 500-ийн 2020 оны эхээр коронавирусын тахал эхэлснээс хойших сарын хамгийн том уналтыг үзүүлсэн бол технологийн Nasdaq 2008 оны санхүүгийн хямралаас хойшхи сар бүрийн хамгийн том уналтаа үзүүлсэн.

ХНС-аас мөнгөний бодлогоо түрэмгий чангатгаж байгаа болон технологийн мега компаниудын муу орлогын тайлангууд зэрэг нь индекст сөргөөр нөлөөлөөд байна.  

Амазон (NASDAQ:AMZN)- цахим худалдааны аварга компанийн орлого хүлээгдэж байснаас муу  гарснаар хувьцааных нь ханш 14%-иар унаж, S&P 500 индекс 3.6%-иар унаснаар 2020 оны 6-р сараас хойших нэг өдрийн хамгийн том уналтыг өнгөрсөн баасан үзүүлээд байна.

  1. Эдийн засгийн тоо мэдээлэл

ХНС-ын хурал, орлого, 4-р сарын ажлын байрны тайлангаас гадна энэ долоо хоногийн эдийн засгийн хэд хэдэн гол тайлангууд гарах ба тэр дундаа Даваа, Лхагва гаригт ISM үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын PMI үзүүлэлтүүдийг багтаасан болно.

 

JOLTS-ийн Jobs opening тайлан мягмар гарагт гарах бөгөөд нэг өдрийн дараа ADP-ийн Non farm payroll гарна. Баасан гарагийн Non Farm-ын өмнө ажилгүйдлийн анхны нөхөн олговрын мэдээлэл пүрэв гарагт гарах болно.

  1. Их Британий төв банкны хурал

Английн Төв банк энэ пүрэв гарагт хуралдах ба бодлогын хүүгээ 4 дэх удаа өсгөх магадлал өндөр байна.

Төвбанкны ерөнхийлөгч Эндрю Бэйли хэлэхдээ төв банк инфляцийг хязгаарлахад “маш хатуу шугам”( very tight line) байгаа гэв.

Инфляци төв банкны зорилтот түвшнээс 3 дахин их буюу 7%-д хүрээд байгаа юм.

Төв банкнаас бодлогын хүүг 0.25%-иар нэмэгдүүлж 1% болгоно гэсэн хүлээлттэй байна.