ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ 5 ЗҮЙЛ

1. Зах зээлийн эргэлт

5-р сар дуусахад хэдхэн хоног дутуу байхад Nasdaq Composite болон S&P 500 тус бүр 3.5% ба 0.6% иар унаад байна. Харин эсрэгээрээ инфляц өсөж байгаатай холбоотойгоор Доу Жонсын аж үйлдвэрийн индекс энэ сарын байдлаар ойролцоогоор 1% -иар өссөн байна.Өсөн нэмэгдэж буй инфляцын эрсдэлийн үед ХНС-ийн цаашдын бодлогын чиг хандлага хөрөнгө оруулагчдыг айлгаж байна. Өнгөрсөн долоо хоногт ХНС-ийн мэдэгдлүүд дээр зарим бодлого боловсруулагчид бонд худалдан авалтыг багасгах замаар өдөөлтийг бууруулах талаар ярилцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.Шинжээчид эдийн засгийн сэргэлт улам бүр нэмэгдэхийн хэрээр өсөлтөөс(growth) гарч, үнэ цэнэ(value) рүү шилжих хөдөлгөөн үргэлжлэх болно гэж үзэж байна.

2. Биткойны дахин уналт

Дэлхийн хамгийн том крипто валют өнгөрсөн баасан гарагт Хятад улс Биткойн олборлолт, худалдааны үйл ажиллагааг зогсооно гэж мэдэгдсэний дараа уналтаа үргэлжлүүлсэн.Пүрэв гарагт АНУ-ын Сангийн яамнаас их хэмжээний криптовалютын шилжүүлгийг Дотоод орлогын албанд тайлагнах шаардлагатай гэсэн шинэ дүрмийг боловсруулж, Холбооны Нөөцийн сангаас санхүүгийн тогтвортой байдалд учирч болзошгүй эрсдэлд криптовалютыг тэмдэглэсэн байна.

3. Орлогын тайлан

Орлогын тайлангийн улирал ер нь дуусах гэж байгаа ч хэд хэдэн томоохон тайлангууд байна Best Buy (NYSE: BBY), Costco (NASDAQ: COST), Nordstrom (NYSE: JWN).Мөн дараах компаниуд орлогын тайлангаа гаргах болно NVIDIA (NASDAQ: NVDA), Salesforce.com (NYSE: CRM), Dell Technologies (NYSE: DELL), Toll Brothers (NYSE: TOL), Cracker Barrel (NASDAQ: CBRL), Pershing Square Holdings , Urban Outfitters (NASDAQ: URBN), Abercrombie and Fitch (NYSE: ANF), Dick’s Sporting Goods (NYSE: DKS), American Eagle Outfitters (NYSE: AEO), Ulta Beauty (NASDAQ: ULTA), Autodesk (NASDAQ: ADSK) , Dollar General (NYSE: DG), Dollar Tree (NASDAQ: DLTR) болон Medtronic (NYSE: MDT).

4. Эдийн засгийн тоо мэдээлэл

Ирэх долоо хоногт харах гол тоо мэдээлэл бол хувийн хэрэглээний зардлын (PCE) индексийг багтаасан хувийн орлого, зарлагын мэдээлэл байх болно. Хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүчийг оруулаагүй үндсэн PCE нь ХНС-ийн инфляцын гол хэмжүүр юм. Энэ өгөгдөл нь ХНС-ийн бонд худалдан авалтын шийдвэрт нөлөөлж болох юм.Хэрэглэгчдэд итгэх итгэл(consumer confidence), орон сууцны үнэ(house price), шинэ байшингийн борлуулалтын(new home sale) талаарх мэдээлэл мягмар гарагт гарах бол удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүний захиалга(durable goods orders), ажилгүйдлийн анхан шатны нэхэмжлэлийн тоо(initial jobless claims) Пүрэв гарагт гарна.

5. ХНС-ийн мэдэгдлүүд

ХНС-ийн дарга(Governor) Лаел Брейнард даваа гарагт CoinDesk бага хурлын виртуал зөвлөгөөн дээр дижитал валютын талаар ярих болно. Криптовалютын зах зээл дэх сүүлийн үеийн хэлбэлзлийг харгалзан түүний хэлэх үгийг анхааралтай ажиглах болно.Атланта дахь ХНС-ийн Ерөнхийлөгч Рафаэль Бостич, Канзас-Ситигийн ХНС-ийн Ерөнхийлөгч Эстер Жорж нар даваа гарагт үг хэлнэ.ХНС-ийн дэд дарга Рандал Кварлс Мягмар гарагт Сенатын Банкны хорооны өмнө ХНС-ийн хяналт, санхүүгийн системийн зохицуулалтын талаар мэдүүлэг өгөх ёстой.Эх сурвалж: Reuters.com