Японы төв банк Күрода:

Төв банкууд өөрсдийн цахим мөнгийг янз бүрийн байдалтайгаар хөгжүүлж хугацааны хувьд наана цаана гаргахаар төлөвлөж байгаа боловч үр ашигтай, тогтвортой систем хэрэгтэй байгааг хүлээн зөвшөөрч харилца зөвшилцөх хэрэгтэй. Япон улс энэхүүс системийг бий болгоход АНУ, Европын Холбоотой хамтран ажиллахад бэлэн байна. Манай төв банкны хувьд цахим мөнгө гаргах асуудал нь эцэслэн шийдэгдээгүй байгаа боловч туршилт төлөвлөлтөө хийсээр байна. Бид Засгийн газар болон хувийн хэвшилтэй сайтар зөвшилцөх шаардлагатай байна. Тодорхой хуваарь байхгүй ч хамгийн чухал зүйл нь ач холбогдлын талаар зөв зүйтэй ойлголт олон нийтэд өгөх явдал юм. Цахим мөнгөний асуудал хэзээ нэгэн цагт бүрэн шийдэгдэнэ гэж итгэж байна. Магадгүй 2026 он байж болох юм. Бид Хятад улсын хөгжүүлэлт хийж байгаа дижитал юаныг анхааралтай ажиглаж байна гэжээ.