10-р сар гарснаар 4-р улирал эхэлж байна. 10-р сар нь санхүүгийн зах зээлд хамгийн их тренд үүсгэдэг сарын нэгд тооцогддог.

Бондын өгөөж өсөх хандлагатай байдаг. АНУ-ын 10жилийн хугацаат бондын өгөөжийн хамгийн өндөр өсөлтийг энэ сард үзүүлдэг уламжлалтай.

Ам.доллар бага зэрэг чангардаг. Эхний хэдэн өдрийн байдлаар гэхэд ам.долларын индекс өсөлт үзүүлээд байгаа. Гэхдээ энэ чангарал тийм ч хүчтэй биш байж чаддаггүй ба тогтвортой байхыг илүүд үздэг

Байгалийн хийн хувьд улирлын онцлогоос шалтгаалж дундажаар 6.65% өсөлт үзүүлдэг. Энэ жилийн өвөл илүү хүйтэн болох цаг уурын таамаг байгаа болон Хятад улс эрчим хүчний хомсдолд орсон зэрэг нь энэ удаа байгалийн хий илүү хүчтэй өсөлт үзүүлэхэд нэмэр болж байна.

Алтны хувьд 2-р орохоор тааруу сар байдаг ч 11-2 сарын хооронд хүчтэй өсөлтөө үзүүлдэгийг санах хэрэгтэй.

Хөрөнгийн зах зээл мөн таатай байдаггүй. Тодорхой хэмжээний уналтыг бий болгодог. Гэхдээ оны эцэс рүү эргэн хүчтэй өсөлт үзүүлдэг билээ

10 болон 11 сар нь газрын тосны хувьд хамгийн таагүй сарууд юм.

Канад долларын хувьд мөн 3-рт орох таагүй сар юм. Үүний араас 1-рт орох таагүй сар November ирж байгаа.