1.Алт. 12-р сар болон 1-р саруудад алт өсдөг онцлогтой. Энэ уламжлал 11-р сараас эхэлж болох ч хэрэв хүчтэй уналт үзүүлбэл магадгүй өсөлтийн өмнөх хөдөлгөөн байж болох юм.

2. Хөрөнгийн зах зээл 11-р сард боломжийн өсөлт үзүүлдэг. 20 жилийн дундажаас харахад MSCI world +1.71%
S&P 500 +1.25% Nasdaq +2.81% Nikkei 225 +2.04% өсөлт үзүүлдэг байна. Японы хөрөнгийн зах зээл 9 жил дараалж сайн өсөлт үзүүлж байгааг онцлох хэрэгтэй. Харин FTSE 100 дундажаар -0.19% буурдаг байна.

3. Японы иенийн хувьд хамгийн тааруу сар юм.

4. Байгалийн хийн хувьд бага зэргийн өсөлттэй байдаг. Гэхдээ 9 болон 10 сард байгалийн хий хүчтэй өсөлт үзүүлснийг тооцох хэрэгтэй.

5. Газрын тосны хувьд мөн хамгийн тааруу сар юм. ОПЕК гишүүн орнууд олборлолтыг нийлүүлэх шийдвэр гаргавал бүр л тааруу болж магадгүй.

6. Канад долларын хувьд мөн хамгийн тааруу сар болдог байна.