1-р сар:

Дэлхийн зах зээл ковидтай шинэ оноо угтан авлаа. Уг цар тахлаас шалтгаалж нас барсан хүний тоо 2 саяд хүрэв. Трампыг дэмжигжид Капитолд үймээн дэгдээж 5 хүн нас барав. Ерөнхийлөгч Biden эхлэл тийм ч амар байсангүй. Вирусын эсрэг 1.9 их наяд ам.долларын багцыг санаачлав. Зах зээлд шинэ сэдэв гарч ирсэн нь инфляци байв. Вирусээс шалтгаалж нийлүүлэлт гацаж инфляци өсөж эхлэв. Холбооны нөөцийн сан инфляцийн өсөлтийг түр зуурын үзэгдэл гэж мэдэгдсэн ч зах зээл хашир байхыг илүүд үзсэнээр АНУ-ын бондын өгөөж өсөв. Биткоины ханш 40 000 давав. “meme” хувьцаануудад өсөлт гарав. GameStop-ийн хувьцааг унана гэж томоохон трейдэрүүд үзэж байсан ч сарын эцсээр 400% өсөлт үзүүлж гайхшруулав.

2-р сар:

Бүх нийтээр вакцин хийлгэж байгаад урамшсан зах зээлийн итгэл сэргэв. Jeff Bezos 30 жилийн Amazon компанийг удирдсаны дараа ажлаа өгөв. Амазон компани анх гаражид үүсгэн байгуулагдаж улмаар хамгийн том компанийн нэг болсон байна. АНУ-ын Сангийн яамны бондын эрэлт сул байсан ба удалгүй бондын өгөөжид огцом хөдөлгөөн үзэгдэх болов. . Биткоин 50% өсөлт үзүүлж 58000 хүрснээр зах зээлд эзлэх хэмжээ 1 их наяд ам.доллар болов. Дэлхийн эдийн засаг эргэн нээлттэй болж газрын тос эрэлт нэмэгдэнэ гэсэн төсөөллөөр газрын тосны ханш өсөөр байв.

3-р сар:

АНУ-ын S&P 500 индекс 4% өсөлт үзүүлэв. Европын Холбооны улсад вакцин дутмагшилтай болж ирэв. Зах зээлд инфляцийн аюул улам нэмэгдэв. Эдийн засгийг сэдэлжүүлэх 1.9 их наяд ам.долларын төлөвлөгөө батлагдсаны дараа АНУ-ын 10 жилийн хугацаат бондын өгөөж 1.73% болов. Биткоин 60 000 давлаа. Газрын тосны ханш өссөөр байв. Brent маркын газрын тос 65 хүрэв. 224000 тонн даацтай аварга том тээврийн хөлөг ачаа эргэлтийн гол зам болох Суэцийн сувагт гацав.

4-р сар:

Хөрөнгийн зах зээлд сэргэлт гарах байдалтай болов. АНУ-ын S&P 500 индекс 4%, Nasdaq 5.4% өсөлт үзүүлэв. Холбооны нөөцийн сан эдийн засгийг сэргээх арга хэмжээг үргэлжлүүлсээр байв. Барааны үнэ тодорхой хэмжээгээр өсөхөд  “түр зуурын үзэгдэл” гэх тайлбар өгөв. Сарын эцсээр 100 сая америк иргэн вакцинд хамрагдаж эдийн засгаа эргэн нээх боломж бүрдэж зах зээлд итгэл төрж эхлэв. Гэвч ажилгүйдэл ихтэй хэвээр байв. Ажилд орсон хүний тоог 1 сая байна гэж бодож байсан ч ердөө 266000 болов. Биткоин 63000 хүрсэн ч огцом унаж 50000 болов

5-р сар:

АНУ-ын S&P 500 индекс 0.7%, Nasdaq 1.4% өсөлт үзүүлэв. Инфляцийн аюул нэмэгдэж барааны үнийн өсөлт, ажлын байрны хомсдол үүсэхэд түлхэц өгч байв. Түүхий эдийн хомсдол, нийлүүлэлт хоцрох үзэгдэл, цалингийн өсөлт, ажиллах хүчний дутагдал бараа үйлчилгээний үнийг нэмэгдэхэд хүргэв. АНУ иргэдийнхээ 70%-ийг вакцинжуулах зорилт тавьсны дүнд 135 сая иргэн бүрэн тунд хамрагдсан болов вирусны дельта хувилбар гарч ирэв. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хурлаас гарсан шийдвэрийн дүнд хөрөнгхийн зах зээлд бага зэрэг сэргэлв явагдав. Холбооны нөөцийн сан бодлогодоо зохих өөрчлөлт оруулсныг мэдэгдээд бонд худалдан авалтыг зогсоох тухай ярьж эхлэв. Биткоин 59000 хүрсэн дараа нь сүүлийн 4 сарын доод ханшийг хийв.

6-р сар:

Вирусын шинэ хувилбар гарсан нь Европын Холбооны улсууд хилээ нээх тал дээр эргэлзэхэд хүргэв. Хөрөнгийн зах зээлд өсөлт үргэлжлэв. Холбооны нөөцийн сан 2023 онд 2 удаа бодлогын хүүгээ  өсгөнө гэдгээ илэрхийлэв.

7-р сар:

АНУ, Их Британи, Европын хөрөнгийн зах зээлд өсөлт гарав. Хятад зүгээс шинэ журам хэрэгжүүлсэн нь АНУ-ын биржэд бүртгэлтэй Хятадын компаниудад цохилт болов. Холбооны нөөцийн сан эдийн засаг сэргэж байгааг онцолсон ч хөдөлмөрийн зах зээл сэргэх ёстойг дурдаад бонд худалдан авалтыг энэ удаа хэвээр орхилоо. Биткоин 41000 доош орж үзэв. АНУ-ын Сенат 1 их наядын дэд бүтцийг бэхжүүлэх хөтөлбөрийг хэлэлцэв.

8-р сар:

Технологийн салбарын өсөлт АНУ-ын хөрөнгийн биржийн өсөлтийн гол зүтгүүр байв. Жил бүр болдог Jackson Hole Symposium-д  Jerome Powell хийсэн мэдэгдэлдээ урам зориг тааруу байгаа ч 2021 оноос өмнө бонд худалдан авалтыг бууруулна гэв.  АНУ-ын S&P 500 индекс дахин 3% өсөлт үзүүлснээр 7 сар дараалж өсөлт үзүүлсэн хэрэг болов. Дельта хувилбар, ажиллах хүчний дутагдал инфляцийн аюул хэвээ байв. Газрын тос 7% унасан нь 2020 оны 10-р сараас хойшхи хамгийн доод үзүүлэлт болов. АНУ-ын нефть боловсруулах бүс нутагт IDA хар салхи үүссэнээр ханш бага зэрэг сэргэв. Ам.долларын индекс 93.73 хүрч чангарав. Биткоин бага зэрэг сэргэв.

9-р сар:

АНУ-ын хөрөнгийн зах зээлд уналт явагдав. АНУ-ын S&P 500 индекс 4.8%, Nasdaq 5% уналт үзүүлэв. Facebook -10%, Apple -6.8% Amazon -5%, Google -7% унасан бол Netflix +7% өсөлт үзүүлэв. Мөн эрчим хүчний салбар 9% өсөлт үзүүлж байгалийн хийн үнэ өсөв. Хятадын Evergrande компани өрөө төлж чадахгүй асуудал үүсэв. Хятад тодорхой шалтгааны улмаас тус компанид туслахаас алгуурлаж байв. АНУ-ын Холбооны нөөцийн сан бонд худалдан авалтыг 11-р сард бууруулж эхлэнэ гэж мэдэгдэв. Гэхдээ энэхүү tapering бүрэн явагдаж дуустал бодлогын хүүг өсгөхгүй гэжээ. Биткоин 53000 орчимд гарч ирсэн ч удалгүй унав.

10-р сар:

Хөрөнгө оруулагчид бараа түүхий эдийн үнэ өссөн энэ нөхцөлд компаниуд хэрхэн дасан зохицож ямар арга хэмжээ авч байгааг анхааралтай ажиглаж байв. Хөрөнгийн биржийн индексүүд бүх цагийн дээд ханшаа үзүүлэв. Үүний дотор Tesla 44% өсөлт үзүүлсэн амжилтаар тэргүүлж байв. Улирлын онцлог хөрөнгийн зах зээлд уламжлалын дагуу ийнхүү нөлөөгөө үзүүлэв. Энэ улирлын онцлог биткоинд ч эерэгээр тусаж 67000 хүрэв:

11-р сар:

Вирусын шинэ хувилбар болох Омикрон гарч ирснээр зах зээлд дахин хүнд цохилт өгөв. Шинэ хувилбарын тархах хурд онцгой сайн байв. Европын Холбоо нэн даруй арга хэмжээ авч онцгой байдалд шилжив. Хөрөнгө оруулагчид уг хувилбарын талаар чих тавин суух болов. Jerome Powell инфляцийн талаар хэлсэн үгэндээ “түр зуурын үзэгдэл” гэх үгээ авч хаясан нь хөрөнгө оруулагчдад түгшүүр төрүүлэв. Тэрээр мөн бодлогын хүүг нэмэх тохиромжтой мөч ирэх хүртэл tapering явуулна гэжээ. Гэвч шинэ хувилбар гарсантай холбоотойгоор мөн бодлогын хүүг ирэх онуудад хэдэн удаа нэмэгдүүлэх нь тодорхойгүй байснаас хөрөнгө оруулагчид ойлгомжгүй нөхцөлд үлдэв.

12-р сар:

Холбооны нөөцийн сангийн сүүлчийн уулзалтаар бонд худалдан авалтыг огцом буулгав. 2022 онд бодлогын хүүг 2 удаа нэмэгдүүлэх өндөр магадлалтай болов. Нөхцөл байдлаас шалтгаалж 2022 онд 3 удаа 2023 онд 3 удаа нэмэгдүүлж магадгүй хувилбар ч яригдаж эхлэв. Омикроны талаар илүү мэдээлэлтэй болж түүнээс болгоомжлох нь буурав. Jerome Powell вирусын аюулаас илүүтэй инфляци асуудал болж байна гэв. Улирлын онцлог болох Santa Rally гэх хөрөнгийн зах зээлд өсөлт гарах үзэгдлийг зах зээл хүлээж байв.