• 10 сар 25, 2021

Саудын Арабын Эрчим хүчний Сайд Abdul-Aziz bin Salman өнгөрөгч амралтын өдрүүдээр Bloomberg телевизэд өгсөн ярилцлагадаа ОПЕК+ гишүүн орнууд нийлүүлэлтдээ анхааралтай байх хэрэгтэй гэжээ. Цар тахлын улмаас хэзээ ч дахин хумигдаж болзошгүй байгаа эрэлтийн түр зуурын өсөлтөд найдаж нийлүүлэлтээ нэмэх нь эрсдэлтэй хэрэг юм. Гэхдээ нийлүүлэгчид үнийн хэт өсөлтийг зүгээр хараад суухгүй. Бид өнгөрсөн хурлаар сар бүр 400к баррелиар нийлүүлэлтээ нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Мана зарим гишүүн орон өөрийн ногдох хувийг гаргаж амжихгүй байгаа. Бид цаашдын бодлого 11-р сарын 4 өдөр болох уулзалтаар шийдвэрлэнэ гэжээ.

Өдрийн зураг газрын тос 77.00 болон 80.00 орчимд байсан хүчтэй дэмжих бүсийг сэтлэн гарч улмаар 85.00 ойртон ирсэн байдалтай байна. Өнөөдөр даваа гарагт нээгдэхдээ өмнөх трендийн шугамыг сэтлэн өссөн байдалтай байна

Forexlive Image View