USDCHF- Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хоёр дахь хамгийн тааруу сар. Ойролцоогоор 1.02% уналт үзүүлдэг байна.

GBP- Улирлын чанартайгаар 5-р сар сөрөг нөлөө ихтэй байх байсан ч өсөлт үзүүлсээр байна. Цар тахлын дараа хүчтэй сэргэлт үзүүлж байгаа Их Британийн эдийн засаг фунтэд итгэл үзүүлэх шалтгаан болж байна

Түүхий эдийн валютуудад (aud, cad, nzd) хоёрдугаарх сайн сар. Шинэ Зеландын төв банк бодлогын хүүгээ нэмэх боломжийн талаар судалж эхэлсэн. Хятадтай нягт холбоотой Авсралийн экспорт нэмэгдсэн. Нефть болон Канадын төв банкны байр суурьтай холбоотойгоор канад доллар чангарч байгаа зэргийг дурдаж болно.

АНУ-ын хөрөнгийн зах зээлийн хувьд 2-р орох тааруу сар. Харин Японы хөрөнгийн зах зээл дундажаар 0.6% өсдөг байна.

Еврогийн хувьд ч өсөлтөөрөө 3-рт орох сайн сар юм.