
WESTPAC:
Австралийн төв банкны мэдэгдлийн дараа AUDUSD унаж 0.7375 хүрсэн билээ. Уналт цаашаа үргэлжилбэл 0.7200-0.7250 орчимд орж ирэх боломжтой юм. Ам.долларын хувьд түүхий эдийн валютууд болон эрсдэлд мэдрэг валютуудын эсрэг сулрах хандлагатай байгаа. Австралийн дотоодын нийт бүтээгдэхүүний 3-р улирлын дүн мэдээ болон хөл хорионоос ихээхэн хамааралтай болоод байгаа эдийн засаг нь Хятадын эдийн засаг болон түүхий эдийн үнэ ханш эрэлтээс бас нилээдгүй хамааралтай билээ. Энэ оны 10-11 саруудад дахин вакцинжуулалтыг сайн хийж чадвал хөл хорио сулрах боломжтой. Энэ нь австрали долларт дэмrлэг үзүүлж AUDUSD оны эцэс гэхэд эргэн өсөж 0.7500 хүрэх магадлалыг нэмэгдүүлнэ гэжээ.

