Goldman Sachs:

Австралийн төв банкны бодлого болон Канадын төв банкны бодлогын зөрүүний улмаас AUDCAD уналт үзүүлж 0.8500 хүрэх магадлалыг нэмэгдүүлж байна. Австралийн төв банк бодлогын хүүгээ 2023 он хүртэл хөдөлгөхгүй бол Канадын төв банк ирэх 1-р сараас бодлогын хүүгээ нэмэгдүүлж эхлэх магадлалтай байна. Мөн эдгээр улсуудын экспортын барааны үнэ ханшийн зөрүүнээс харахад газрын тосны ханш өссөн нь канад долларт эерэг нөлөө үзүүлсэн бол төмрийн хүдэр унасаар байгаа нь австрали долларт сөрөг нөлөө үзүүлж байна гэжээ.