TD research:

Бид австрали долларыг доогуур үнэлэгдсэн валют гэж үзэж байна. Саяхан төмрийн хүдрийн үнэ өссөнөөр австрали доллар өсөх хандлагтай боллоо. Нөгөө талд Канадын төв банк 6-р сарын уулзалтаараа харьцангуй нам гүм байна. Тэд мөнгөний сулруулах бодлогод ямар нэг өөрчлөлт оруулахгүй байгаа. Мөн бодлогы хүүг өсгөх асуудал 2022 оны 2-р хагасаас хойш болох зүйл гэж үзэж байна. Канадын төв банкны энэхүү алгуурлаж байгаа байдал нь AUDCAD өсөлт бий болох нөхцөл болж болох юм гэжээ.

Долоо хоногийн зураг дээр 0.9250 орчимд эхлэлтэй дэмжих бүсийг 100МА цэнхэр дундажийн хамтаар шалгасан байдалтай байна. Хэрэв эндээс өсөлт гарвал 0.9450 орчимд байх хамгаалах бүсийг 200МА ногоон дундажийн хамтаар шалгаж магадгүй юм. Улмаар 0.9700 орчим байх өмнөх дээд ханшийг шалгаж болно. Уналт явсан тохиолдолд 0.9100 орчимд байх хүчтэй дэмжих бүсийг шалгах боломжтой