Австралийн төв банк инфляцийг 2-3% хүртэл бодлогын хүүг өсгөхгүй. Мөнгөний зөөлөн бодлого баримталж ажилгүйдлийг бууруулах зорилготой байна. Гэвч хөдөлмөрийн зах зээл 2024 он хүртэл сайжрах төлөвгүй байна. Нөгөө талд Шинэ Зеландын төв банк бодлогын хүүг өсгөх сонирхол нэмэгдэж байгаа болон тус хоёр улсын 10 жилийн хугацаант бондын өгөөжид зөрөө гарч байгаа зэрэг нь AUDNZD түр зуурын уналт үзүүэлх нөхцөл болж болох юм.

Өдрийн зураг дээр өсөлтийн трендийг сэтэлсний дараа 1.0700 орчимд байх хүчтэй хамгаалах бүсийг 200МА ногоон дундажийн хамтаар шалгасан байдалтай байна. Хэрэв эндээс уналт явбал 1.06000 орчимд байх өмнөх ёроолыг шалгаж улмаар 1.04000 хүрэх боломжтой. Өсөлт гарсан тохиолдолд 1.08000 орчимд байх хамгаалах бүсийг сэтэлж улмаар 1,0950 орчимд байх өмнөх оройг шалгах боломжтой юм