Хоёр улсын эдийн засгийн болон мөнгөний бодлогын зөрүүний улмаас AUDNZD уналт үзүүлж 2020 оны 12-р сараас хойшхи доод цэгт хүрч ирлээ. Шинэ Зеландын төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлэх сонирхол Австралиас илүү байгаа нь AUDNZD хосмогийг 1.0500 доош орж ирэхэд хүргэж байна. Уналт үргэлжилсээр байвал 1.0412-1.0423 орчимд байгаа дараагийн дэмжих бүсийг шалгаж болохоор байна. Шинэ Зеландын төв банк оны эцсээс өмнө бодлогын хүүг чангаруулна гэдгээ мэдэгдвэл мөн Австралийн эдийн засгийн тодорхой байдал ковидын улмаас үргэлжилсээр байвал Австрали улс мөнгөний бодлогоо чангаруулахгүй бол 1.0300 орчимд байх дараагийн ёроолыг шалгаж болох юм