Австралийн эдийн засаг сайнгүй байгаагийн дээр Хятадын эдийн засгийн зарим мэдээ таагүй гарсан нь австрали долларт өндийх боломж өгөхгүй байна. Мөн тухайн улсад вирус дэгдэлт намжихгүй байгаа нь гол хүчин зүйлийн нэг болж байна. Австралийн төв банк ирэх долоо хоногийн мягмар гарагт ээлжит хурлаа хийх юм. Энэ хурлаар бодлогын хүүгийн цаашдын чиглэл илүү тодорхой болно. Нөгөө талд Шинэ Зеланд улс вирус дэгдэлтийн эсрэг харьцангуй сайн тэмцэж байгаа ба 10-р сард болох хурлаар бодлогын хүүг нэмэгдүүлж ч болзошгүй байгаа билээ. Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалан 1.0400 доош дахин орж ирээд байна. Хэрэв энэ чигээр уналт үргэлжилбэл 1.0340 орчимд байх өмнөх ёроолыг шалгах боломжтой болох юм. Өсөлт гарсан тохиолдолд 1.0550 орчимд байх хүчтэй хамгаалах бүсийг шалгаж болно.