Австралийн төв банк өчигдөр бодлогын хүүгээ 0.35% болгож нэмэгдүүлсэн билээ. Энэ нь 0.25% гэсэн зах зээлийн хүлээлтээс дээгүүр үзүүлэлт байлаа. Уг мэдээний үер AUDUSD 60 орчим пипээр огцом өсөлт үзүүлсэн юм.

WESTPAC:

Австралийн төв банк өдгөө 4.75% хүрээд байгаа инфляцийг бууруулж зорилтот 2.00%-3.00% бүсэд 2024 оны хагас гэхэд оруулж ирэхийн тулд зоригтой алхамж хийж бодлогын хүүгээ 0.35% болгожээ. 6-р сард болох дараагийн хурлаар дахин 0.25%-0.40% орчимоор нэмэгдүүлэх магадлал нэмэгдэж байна. Улмаар бодлогын хүүг 2022 оны эцэс гэхэд 1.5%-1.75%, 2023 оны эцэс гэхэд 2.5% болгоно гэж найдаж байна гэжээ.

GOLDMAN SACHS:

Австралийн төв банк 2022 оны эцэс гэхэд бодлогын хүүг 2.6% болгох байх. 6-р сард 0.50% нэмэгдүүлэх магададлтай. Мөн 7-р сард болох хурлаар дахин 0.50% нэмэгдүүлэх боломжтой гэжээ.